Захиргааны зөвлөлийн 2025.02.26-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
1.Антропологи, археологийн тэнхимийн профессор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийн тухай
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Хүрэлбаатарын Номлосаран нь эрүүл мэндийн оношилгоо эмчилгээнд хамрагдах болсон тул 2025.02.18-2025.03.18 хүртэл ажлын 20 (хорин) өдрийн цалинтай чөлөө олгох тухай хүсэлт
- Геологи геофизикийн тэнхимийн дэд профессор Бат-Оршихын Эрдэнэцогт ар гэрийн гачигдлын улмаас 2025.03.26-2025.04.26 хүртэл (ажлын 23 өдөр) 1 сар цалинтай чөлөө хүсэх тухай
- АТ-ний оюутнуудын хичээл сонголтын талаарх мэдээлэл
Хурлын шийдвэр
- Антропологи-археологийн тэнхимийн профессор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлөх;
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Хүрэлбаатарын Номлосаранд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажлын 20 (хорин) өдрийн цалинтай чөлөөг олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Геологи геофизикийн тэнхимийн дэд профессор Бат-Оршихын Эрдэнэцогтод 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 26 хүртэл (ажлын 23 өдөр) 1 сарын цалинтай чөлөөг олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.