Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Захиргааны зөвлөлийн 2025.04.09-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Оюутныг хос, хавсарга хөтөлбөрт суралцуулах тухай
  2. Математикийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
  3. Математикийн тэнхимийн дэд профессор Түмэнбаярын Хулан, ахлах багш Сайзмаагийн Цогзолмаа нар Европын охидын математикийн олимпиадад (EGMO) Монгол улсын багийг ахлан оролцох ажлаар Бүгд Найрамдах Косово улс явах болсон тул 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ажлын 7 (долоо) хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгох тухай
  4. Байгалийн ухааны салбарын гэрээт үйлчилгээний ажилтан Лхагвын Дамбамаа эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр 2025.04.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай
  5. Иргэн Бат-Очирын Нарантуяаг Байгалийн ухааны салбарын талбайн үйлчлэгчээр (БУС үйлчлэгч Л.Дамбамаа ажлаас чөлөөлөгдсөн орон тоон дээр) 2025.04.10-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
  6. Физикийн тэнхимийн профессор Лхамсүрэнгийн Энхтөр ОХУ-ын М.В.Ломоносовийн нэрэмжит Москвагийн ИС-ийн Физикийн факультетад хамтарсан судалгааны ажлаар явах болсон тул 2025.04.14-2025.04.23-ны өдрийг дуустал ажлын 8 (найм) хоногийн хугацаагаар цалинтай хүсэх тухай
  7. Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Момолын Отгонбаяр нь БНХАУ-ын Өвөр Монголын  ШУА-ийн Гүн ухаан, шашин судлах газарт лекц унших, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар уулзалт хийх тул 2025.04.02-09-ний өдрийг дуустал ажлын 6 (зургаа) өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  8. Хүмүүнлэгийн ухааны салбарт үйлчлэгч ажилтай Доёддоржийн Чанцалмаагийн аав ясны хугарлаар хүнд хагалгаанд орж, асаргаа шаардлагатай байгаа тул 2025.04.07-21-ний өдрийг хүртэл ажлын 10 (арав) өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай

Хурлын шийдвэр

  1. МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журмын 4.2.13 дахь заалтын болзлыг хангаж байгаа НУС-3, БУС-3, ХУС-5 нэр бүхий суралцагчдыг МУИС-ийн ректорын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлаас хос хөтөлбөрт суралцуулах;.
  2. МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журмын 4.2.13 дахь заалтын болзлыг хангаж байгаа ХУС-3 нэр бүхий суралцагчдыг 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлаас хавсарга хөтөлбөрт суралцуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  3. Математикийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшсэн дэд профессор Батсүхийн Баяржаргал (11 хүний санал буюу 73,3%), дэд профессор Жамсранжавын Даваадулам (4 хүний санал буюу 26,7%) нарын нэрийг ректорт уламжлах;
  4. Математикийн тэнхимийн дэд профессор Түмэнбаярын Хулан, ахлах багш Сайзмаагийн Цогзолмаа нарт 2025 оны 04 дүгээр сарын 10-18-ны өдрийг дуустал ажлын 7 (долоо) өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/
  5. Өөрийн нь хүсэлтээр Байгалийн ухааны салбарын гэрээт үйлчилгээний ажилтан Лхагвын Дамбамааг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох/Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/
  6. Бат-Очирын Нарантуяаг Байгалийн ухааны салбарын талбайн үйлчлэгчээр 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/
  7. Физикийн тэнхимийн профессор Лхамсүрэнгийн Энхтөрд 2025 оны 04 дүгээр сарын 14-23-ны өдрийг дуустал ажлын 8 (найм) өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/
  8. Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Момолын Отгонбаярт 2025.04.02-09-ний өдрийг дуустал ажлын 6 (зургаа) өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/
  9. ХУС-ын үйлчилгээний ажилтан Доёддоржийн Чанцалмаад 2025 оны 04 дүгээр сарын 07-21-ний өдрийг хүртэл ажлын 10 (арав) өдрийн цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/ тус тус шийдвэрлэв.