Захиргааны зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Ази судлалын тэнхимийн багш Шаравсүрэнгийн Булгангэрэл нь БНСУ руу явж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 2025.05.05-23-ны өдрийг дуустал ажлын 15 (арван тав) өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс Урлаг судлал хөтөлбөрт шинээр багш авах санал
- Ахлах нягтлан бодогч Г.Азжаргалд арга хэмжээ авах тухай
- Мэттью Хоттон /Matthew Hooton/-г 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд Философи, шашин судлалын тэнхимд зочин дэд профессороор ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- Ази судлалын тэнхимийн багш Шаравсүрэнгийн Булгангэрэлд 2025 оны 05 дугаар сарын 05-23-ны өдрийг дуустал ажлын 15 (арван тав) өдрийн цалинтай чөлөөг олгох (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Урлаг судлал хөтөлбөрт шинээр багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар ирүүлсэн саналыг дэмжиж, холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэх;
- Ахлах нягтлан бодогч Г.Азжаргалд Хөдөлмөрийн дотоод журмын 27.3.1 өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулах;
- Мэттью Хоттон /Matthew Hooton/-г 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд Философи, шашин судлалын тэнхимд зочин дэд профессороор ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


