Захиргааны зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- СХЧБГ-ын дарга С.Булгантамир сургалтын журам шинэчилсэнтэй холбогдуулан танилцуулга хийх
- Физикийн тэнхимийн ахлах багш, Япон улсын Окаяама ИС-ийн докторант Жаргалсайханы Дөлгөөн уушгины хорт хавдар өвчний улмаас БНХАУ-д өндөр өртөгтэй мэс засалд орох болсон тул хөдөлмөрийн дотоод журмын 23.1.5 заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж хүсэх тухай
- Биологийн тэнхимийн лаборант Алтангэрэлийн Ундруул эрүүл мэндийн шалтгааны улмаас БНХАУ-д шинжилгээнд хамрагдах болсон тул 2025.04.28-2025.05.12 хүртэл ажлын 10 өдөр цалинтай чөлөө хүсэх тухай
- Хичээлийн 1-р байрны хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй үйлчилгээний ажилтан Тогтохын Цацрал, Шаалавын Даарийжав нарыг 2025.06.01-ээс, Содномын Байгальмааг 2025.06.01-06.15, 2025.08.01-ээс орон тооны шинэ ажилтан авах хүртэл хугацаагаар гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Хичээлийн 1-р байрны ариун цэврийн өрөөний үйлчлэгч Амартөрийн Өлзийхишиг 2025.05.01-ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй тул тус байрны Ариун цэврийн өрөөний үйлчлэгч Батбаярын Баярмааг орон тооны шинэ ажилтан авах хүртэл хугацаагаар 40%-аар хавсруулан ажиллуулах тухай
- Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзоригийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны ажлын тайлан, тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
- 2024-2025 оны хичээлийн жилд аттестатчилалд хамрагдаж буй багш нарын БУС,НУС,ХУС-ын комиссын үнэлгээний дүнг танилцуулах
Хурлын шийдвэр
- Физикийн тэнхимийн ахлах багш Жаргалсайханы Дөлгөөнд хөдөлмөрийн дотоод журмын 23.1.5 заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар);
- Биологийн тэнхимийн лаборант Алтангэрэлийн Ундруулд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажлын 10 өдрийн цалинтай чөлөөг олгох (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар);
- Хичээлийн 1-р байрны үйлчилгээний ажилтан Тогтохын Цацрал, Шаалавын Даарийжав нарыг 2025 оны 06 дугаар 02-ны өдрөөс, Содномын Байгальмааг 2025 оны 06 дугаар сарын 02-15, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ ажилтан авах хүртэл хугацаагаар гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулах (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар);
- Хичээлийн 1-р байрны ариун цэврийн өрөөний үйлчлэгч Батбаярын Баярмааг орон тооны шинэ ажилтан авах хүртэл хугацаагаар 40%-аар хавсруулан ажиллуулах (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар);
- Түүхийн тэнхимийн багш нарын хурлаар профессор Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргалыг түүхийн тэнхимийн эрхлэгчид 100%-ийн саналаар дэмжсэн тул нэрийг ректорт уламжлах;
- 2024-2025 оны хичээлийн жилд аттестатчилалд хамрагдсан /БУС,НУС,ХУС/ багш нарын комиссын үнэлгээний дүнг нэгдсэн ажлын хэсэгт хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


