Захиргааны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Физикийн тэнхимийн дэд профессор Гомбосүрэнгийн Мөнхбаяр, багш Мягмарын Отгонбаатар нар Азийн физикийн 25-р олимпиадад багийн ахлагч, дасгалжуулагч багшаар Саудын Араб улсад ажиллах болсон тул 2025 оны 5 сарын 05-13-ны өдрийг дуустал хугацаанд ажлын 7 өдрийн цалинтай чөлөө олгох тухай
- ЕБС-ийн сургалтын модуль сургалт, Химийн хэмжилзүйн сургалт, лаборантуудын чадавхжуулах сургалтын хөтөлбөрүүдийг батлуулах тухай
- Хичээлийн 2-р байрны үйлчилгээний зардлын талаар мэдээлэл, танилцуулга хийх
- Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвд Их Британи, Америк судлалын тэнхимийн дэд профессор М.Даариймаа, Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Л.Соёл нарыг ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- Физикийн тэнхимийн дэд профессор Гомбосүрэнгийн Мөнхбаяр, багш Мягмарын Отгонбаатар нарт 2025 оны 05 дугаар сарын 05-13-ны өдрийг дуустал ажлын 7 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Химийн тэнхимээс ирүүлсэн саналыг дэмжин ЕБС-ийн сургалтын модуль сургалт, Химийн хэмжилзүйн сургалт, лаборантуудын чадавхжуулах сургалтын хөтөлбөрүүдийг батлах;
- Ж.Бурмаа дараагийн хурал дээр ppt бэлтгэн танилцуулах;
- Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс ирүүлсэн саналаар Их Британи, Америк судлалын тэнхимийн дэд профессор Маравын Даариймаа, Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Лүндэгжанцаны Соёл нарыг тус төвийн судлаачаар ажиллуулахыг дэмжиж Ректорын тушаал гаргуулахаар тус тус шийдвэрлэв.


