Захиргааны зөвлөлийн 2025 оны 05 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан Мөнхзаяагийн Номинцэцэг 2025.05.16-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай
- Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Догсомын Долгорсүрэн хөдөлмөрийн чадвараа алдсан нөхрөө асарч байгаа тул ХДЖ-ын 23.1.4-т заасны дагуу буцалтгүй тусламж хүсэх тухай
- Ази, Европ судлалын тэнхимд ажиллаж байгаа гадаад багш нарын гэрээг сунгах, шинээр польш хэлний зочин багш ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- Өөрийн нь хүсэлтээр Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан Мөнхзаяагийн Номинцэцэгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан Мөнхзаяагийн Номинцэцэг ажлаас чөлөөлөгдөж байгаа тул тус тэнхимийн лаборант Энхтөрийн Энхчимэгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар 01-ний өдрийг хүртэл 40%-р хавсруулан ажиллуулах;
- Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Догсомын Долгорсүрэнд ХДЖ-ын 23.1.4-т заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Ази судлал болон Европ судлалын тэнхимийн саналаар дараах нэр бүхий зочин багш нарын гэрээг сунгаж 2025-2026 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллуулах Үүнд:
- Ази судлалын тэнхимийн солонгос хэлний зочин багш Ду Сон Гён /2025.09.01-2026.06.15/
- Ази судлалын тэнхимийн хятад хэлний зочин багш Жу Янг
/2025.09.01-2026.07.01/
- Герман хэлний зочин багш Даниел Матысяк /2025.09.01-2026.08.30/
- Европ судлалын тэнхимийн франц хэлний зочин багш Лори Куртуа
- Чех хэлний зочин багш Ивона Петрусова,
- Унгар /мажар/ хэлний зочин багш Саролта Папай нарыг /2025.07.01-2026.07.01/
- Шинээр Польш хэлний зочин багш ажиллуулахыг дэмжиж холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


