Захиргааны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Жамсрангийн Урангуа нь БНТУ-ын төв болон зүүн бүс нутагт зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хээрийн судалгаанд оролцох болсон тул 2025.05.20-2025.06.04-ний өдрийг хүртэл ажлын 11 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Дашжамцын Түвшинтөгс /17 жил/, Амгалангийн Өлзийнаран /14 жил/ нарыг ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай
- Сэтгэл судлалын тэнхимийн багш Энхтөрийн Оюундэлгэр ажилдаа эргэн орох хүсэлт гаргах тухай
- Сэтгэл судлалын тэнхимийн багш Нэргүйн Должин ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Нарантуяагийн Гантуяа, Лувсандаваажавын Оюунчимэг, багш Балжиннямын Эрдэнэжаргал, Химийн тэнхимийн ахлах багш Шагдарсүрэнгийн Сайнбилэг нарын 2024-2025 оны хичээлийн Б цагийг хөнгөлөх тухай
- Газарзүйн тэнхимийн 138а GIS лабораторийг дэд профессор Чанцалын Наранцэцэгт хариуцуулж В цаг тооцох тухай
- Биологийн тэнхимийн лаборант Ганжуурын Тунгалагийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2025.05.04-нд дууссан. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай
- IELTS NUM төвийн менежер Ч.Наранцэцэг, Э.Алтантуяа нарыг жинхлүүлэн ажиллуулах тухай
- Багшийг албан тушаалын зэрэглэлд шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт
- Мэдээлэл технологийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн Э.Октябрь, О.Амарсанаа нарын ажлын ачааллыг судалсан ажлын хэсгийн дүгнэлт
- 2024-2025 оны хичээлийн жилийн намар 1, хаврын улиралд 15 сургалт, судалгааны туслахаар ажиллуулсан тайлан Нийт 16
Хурлын шийдвэр
- Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Жамсрангийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажлын 11 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Дашжамцын Түвшинтөгс, Амгалангийн Өлзийнаран нарыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Сэтгэл судлалын тэнхимийн багш Нэргүйн Должинг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Докторын зэргээ хамгаалаад ирсэн Сэтгэл судлалын тэнхимийн багш Энхтөрийн Оюундэлгэрийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Эрүүл мэндийн шалтгаанаар Газарзүйн тэнхимийн дэд профессор Нарантуяагийн Гантуяа, Лувсандаваажавын Оюунчимэг, багш Балжиннямын Эрдэнэжаргал, Химийн тэнхимийн ахлах багш Шагдарсүрэнгийн Сайнбилэг нарын 2024-2025 оны хичээлийн Б цагийг хөнгөлөх /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Чанцалын Наранцэцэгт 138а GIS лабораторийг хариуцуулан В цаг тооцох;
- Өөрийн нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Ганжуурын Тунгалагийг 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- IELTS NUM төвийн менежер Чүлтэмсүрэнгийн Наранцэцэг, Энхтүвшиний Алтантуяа нарын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хангалттай гэж дүгнэн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Профессор, дэд профессорын зэрэглэлд ажиллах болзол, шаардлага хангасан багш нарыг 2025-2026 оны хичээлийн жилээс тухайн албан тушаалын зэрэглэлд ажиллуулах саналыг хүргүүлэх;
- Мэдээлэл технологийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн Энхтайвангийн Октябрь, Отгонпүрэвийн Амарсанаа нарын ажлын ачааллыг судалсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өмнө авч байсан цалингийн 20% нэмэгдлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 40%-р тооцон олгуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэх;
- 2024-2025 оны хичээлийн жилийн намар 1, хаврын улиралд 14 сургалт, судалгааны туслахаар ажилласан магистрант, докторант оюутан Ц.Соёлмаа, HURIWA, Б.Сосорбурам, Д.Хонгорзул, Д.Саруул, Б.Баярбаясгалан, Л.Эрдэнэ, Р.Хулан, Г.Урантамир, Б.Ринчинноров, Н.Зол, Лхагварэнцэн, О.Гэрэлмаа, Заяа нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


