Захиргааны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоог үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай байгаа тул Ази судлалын тэнхимийн багш Шаравсүрэнгийн Булгангэрэлд 2025.05.23-2025.06.13-ны өдрийг дуустал ажлын 14 (арван дөрөв) өдрийн цалингүй чөлөө олгох тухай
- “Хөгжлийн судалгааны төв” байгуулах санал
- Газарзүйн тэнхимийн багш Балжиннямын Эрдэнэжаргалыг 2025-2026 оны хичээлийн жилээс ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай /МУИС-д ажилласан жил 17 үүнээс дадлагажигч багш, багшаар 13 жил ажилласан/
- 2024-2025 оны хичээлийн хаврын улиралд судалгааны туслахаар ажиллуулсан тайлан /Антропологи, археологийн тэнхимийн Биоархеологийн лаборатори/
Хурлын шийдвэр:
- Газарзүйн тэнхимийн багш Балжиннямын Эрдэнэжаргалыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Ази судлалын тэнхимийн багш Шаравсүрэнгийн Булгангэрэлд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажлын 14 (арван дөрөв) өдрийн цалингүй чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- “Хөгжлийн судалгааны төв” байгуулах саналыг дэмжиж МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд судалгааны туслахаар ажилласан Б.Дархижавын гүйцэтгэсэн тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


