Захиргааны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Физикийн тэнхимийн профессор Цогтгэрэлийн Гантөмөр Канад улсын Макгиллийн ИС-ийн Математик, статистикийн тэнхимд зочин багш судлаачаар ажиллах болсон тул 2025.09.01-2027.08.31 хүртэл 2 жил цалингүй чөлөө хүсэх тухай
- Физикийн тэнхимийн лаборант Батдэлгэрийн Солонгын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2025.03.06-аас ажиллаж байгаа/
- Хүүхэд асрах чөлөөтэй байгаа Биологийн тэнхимийн туслах ажилтан Алтангэрэлийн Цэвээн 2025.08.27-ны өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажилдаа эргэн орох тухай
- Биологийн тэнхимийн туслах ажилтны түр орон тоон дээр ажиллаж байгаа Санчирын Энэрэлийг 2025.08.27-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тухай
- Биологийн тэнхимийн лаборант Ууганжаргалын Халиун өөрийн хүсэлтээр 2025.08.16-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай
- Биологийн тэнхимд шинээр лаборант авах тухай
- Биологийн тэнхимийн ахлах багш, докторант Чулуунхуягийн Оюундарь 2025.08.25-2026.01.24 хүртэл 5 сар бүтээлийн чөлөө хүсэх тухай
- Биологийн тэнхимийн лаборант Батнасангийн Дорждэрэмийн туршилтаар ажиллаж байгаа хугацааг 2025.06.16-2025.09.15 хүртэл 3 сараар сунгах тухай
Хурлын шийдвэр
- Физикийн тэнхимийн профессор Цогтгэрэлийн Гантөмөрт 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 08 дугаар сарын 31 хүртэл 2 /хоёр/ жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Физикийн тэнхимийн лаборант Батдэлгэрийн Солонгын тайланг хангалтгүй гэж дүгнэн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Хүүхэд асрах чөлөөнөөс эргэн ажилдаа орох хүсэлт гаргасан Биологийн тэнхимийн туслах ажилтан Алтангэрэлийн Цэвээнийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Биологийн тэнхимийн туслах ажилтны түр орон тоон дээр ажиллаж байгаа Санчирын Энэрэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Өөрийн нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Ууганжаргалын Халиуныг 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- 6,7-р асуудлыг намар хэлэлцэх, 8-р асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр тус тус шийдвэрлэв.


