Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Захиргааны зөвлөлийн 2025 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Ахлах багш Б.Хишигдэлгэр цалингүй 1 жилийн чөлөө авах хүсэлт.
  2. Багш П.Загарпэрэнлэй 1сарын цалинтай чөлөө авах хүсэлт.
  3. Ж.Ариун 2025-2026 оны хичээлийн жилд зөвлөх дэд профессороор ажиллах хүсэлт.
  4. Ж.Урангуа багшийг үргэлжлүүлэн зөвлөх профессорын орон тоон дээр ажиллуулах хүсэлт. Д.Энхцэцэг багшийг үргэлжлүүлэн дэд профессорын орон тоон дээр ажиллуулах.
  5. Ахлах багш Б.Энхсувд ажилдаа эргэн орох хүсэлт.
  6. Дэд профессор Б.Мөнгөнцэцэг БНФУ-ын Дорно дахины хэл шинжлэлийн үндэсний институт(INALCO)-д зочин багшаар ажиллах болсон тул 2 жилийн цалингүй чөлөө авах хүсэлт.
  7. С.Янжинсүрэн багш гэрээт профессороор үргэлжлүүлэн ажиллах хүсэлт.
  8. Г.Хонгорзул ажлаас гарах хүсэлт.
  9. Биологийн тэнхимийн багш, доктор Пүрэвдоржийн Жаргалсайханыг 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай /2025 оны 06 дугаар сард доктор (PhD) хамгаалсан/.
  10. БУС-д 2025-2026 оны хичээлийн жилд ажиллах зөвлөх профессор, зөвлөх дэд проф, гэрээт проф, гэрээт дэд проф-ын тухай.
  11. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Э.Сарантуяаг Физикийн тэнхимийн туслах ажилтны түр орон тоон дээр, Ж.Баасанжав, Б.Хонгорзул нарыг Физикийн тэнхимийн лаборантын орон тоон дээр 2025.09.01-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар тус тус ажиллуулах тухай /лаборант Т.Цэнгүүн, Г.Мягмарсүрэн нар ажлаас чөлөөлөгдсөн/.
  12. Физикийн тэнхимийн багш М.Отгонбаатар Япон улсад 1000 инженер төслийн хүрээнд зэргийн бус сургалтад хамрагдах болсон тул 2025.09.05-2025.10.05 хүртэл 1 сар цалинтай чөлөө хүсэх тухай.
  13. Бадамтавжидын Туяаг Байгалийн ухааны салбарын (хичээлийн 1-р байр) үйлчлэгчийн албан тушаалд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулах тухай.
  14. Л.Амгаланнямыг БУС-т үйлчлэгчээр 2025.09.03-2025.12.31 хүртэл хөлсөөр ажиллуулах,
  15. Н.Ариунааг ХУС-т үйлчлэгчээр туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулах.
  16. М.Энхбадрал Социологийн хөтөлбөрт шинэ багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тул багшаар авах тухай.
  17. Н.Оюундарь Монгол хэл бичгийн хөтөлбөрт шинэ багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тул багшаар авах тухай.
  18. Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Э.Ундраа ажлаас гарах хүсэлт.
  19. Хичээлийн 2-р байрны үйлчлэгч нар цалин нэмэгдүүлэх асуудлаар өргөдөл өгсөн.
  20. ХУС-ын захирлын туслах Т.Одонтунгалаг 1 сарын цалинтай чөлөө хүсэх.

Хурлын шийдвэр

  1. Ази судлалын тэнхимийн ахлах багш Батжанцангийн Хишигдэлгэрт 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
  2. Ази судлалын тэнхимийн багш Түмэнбаярын Загарпэрэнлэйд 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 /нэг/ сарын цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  3. Европ судлалын тэнхимийн зөвлөх дэд профессор Жадамбын Ариуныг 2025-2026 оны хичээлийн жилд зөвлөх дэд профессороор гэрээ байгуулан ажиллуулах.
  4. Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Жамсрангийн Урангуаг 2025-2026 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн зөвлөх профессорын орон тоон дээр гэрээ байгуулан ажиллуулах.
  5. Түүхийн тэнхимийн багш Д.Энхцэцэгийг 2025-2026 оны хичээлийн жилд зөвлөх дэд профессороор гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулах;
  6. Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Баярсайханы Энхсувдыг 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
  7. Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Бадмааванчингийн Мөнгөнцэцэгт 2 жилийн цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
  8. Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Янжинсүрэнг гэрээт профессороор үргэлжлүүлэн ажиллуулах;
  9. Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтан Г.Хонгорзулыг 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
  10. Биологийн тэнхимийн багш, доктор Пүрэвдоржийн Жаргалсайханыг 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн ахлах багшийн албан тушаалын зэрэглэлд ажиллуулах;
  11. Биологийн тэнхимийн профессор Б.Оюунцэцэгийг 2025-2026 оны хичээлийн жилд зөвлөх профессорын орон тоонд гэрээ байгуулан үргэлжлүүлэх, Д.Түмэнжаргалыг чөлөөлөх; Г.Юмчмааг зөвлөх дэд профессороор үргэлжлүүлэх, Р.Ринчинбазарын асуудлыг 7 хоног хойшлуулах;
  12. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Э.Сарантуяаг Физикийн тэнхимийн туслах ажилтны түр орон тоон дээр, Ж.Баасанжав, Б.Хонгорзул нарыг Физикийн тэнхимийн лаборантын орон тоон дээр 2025.09.01-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар тус тус ажиллуулах;
  13. Физикийн тэнхимийн багш М.Отгонбаатар Япон улсад 1000 инженер төслийн хүрээнд зэргийн бус сургалтад хамрагдах болсон тул 2025.09.05-2025.10.05 хүртэл 1 сарын цалинтай чөлөө олгох; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  14. Бадамтавжидын Туяаг Байгалийн ухааны салбарын (хичээлийн 1-р байр) үйлчлэгчийн албан тушаалд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулах; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  15. Л.Амгаланнямыг БУС-т үйлчлэгчээр 2025.09.03-2025.12.31 хүртэл хөлсөөр ажиллуулах; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  16. Н.Ариунааг ХУС-т үйлчлэгчээр туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулах. /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  17. М.Энхбадрал Социологийн хөтөлбөрт шинэ багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тул багшаар ажиллуулах;
  18. Н.Оюундарь Монгол хэл бичгийн хөтөлбөрт шинэ багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тул багшаар ажиллуулах;
  19. Хичээлийн 2-р байрны үйлчлэгч нар цалин нэмэгдүүлэх хүсэлтийг Захиргааны зөвлөлийн гишүүд бүгд дэмжин ЗХНГ-т хүсэлтийг хүргүүлэхээр тогтов;
  20. ХУС-ын захирлын туслах Т.Одонтунгалагт 1 сарын цалинтай олгохоор тогтов. /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/