Захиргааны зөвлөлийн 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багш Э.Ундраагийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт.
- 2025-2026 оны хичээлийн жилд ААТ-ийн гэрээт профессор Дуламын Бумдарь, ЭЗТ-ийн гэрээт дэд профессор багш Нинжбатын Ууганбаатар, Содномдаржаагийн Даваасүрэн нарын гэрээг сунган ажиллуулах тухай.
- СЗОНХТ-ийн туслах ажилтан Баасанжавын Нарангэрэл 2025.09.15-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт.
- ШУС-ийн дэргэд “Хүний хөгжил, боловсролын чанарын судалгааны төв” байгуулах, шийдвэр гаргуулах тухай.
- Биологийн тэнхимийн Биологи (ургамал судлал) хөтөлбөрт шинээр лаборант авах тухай /лаборант У.Халиун өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн/.
- Биологийн тэнхимийн ургамлын цуглуулгын сангийн лаборант Алтангэрэлийн Ундруулыг 2025.09.01-2025.10.01 хүртэл 1 сар 40%-аар хавсруулан ажиллуулах тухай.
- Р.Ринчинбазарыг Газарзүйн тэнхимд 2025.09.01-2025.12.31-ний өдрийг дуустал хугацаагаар гэрээт профессороор ажиллуулах тухай.
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Базарсүрэнгийн Лхамдуламыг Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр 2025.09.09-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах тухай /ТТА М.Номинцэцэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн/.
- Хичээлийн 1-р байрны БУС-ын үйлчилгээний ажилтан Тогтохын Урантуяад тус байрны үйлчлэгч (Ш.Даарийжав БОХТ-д 2025.06.02-оос шилжин ажиллаж байгаа)-ийн ажил үүргийг 2025.09.10-ны өдрөөс эхлэн шинээр ажилтан авах хүртэл хугацаагаар хавсруулан гүйцэтгүүлэх тухай.
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Чүлтэмсүрэнгийн Пүрэвжаргалыг Химийн тэнхимийн лаборантын тоон дээр 2025.09.11-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах тухай.
Хурлын шийдвэр
- Багш Энхтайвангийн Ундрааг ажлаас чөлөөлөхөөр тогтов.
- 2025-2026 оны хичээлийн жилд ААТ-ийн гэрээт профессор Дуламын Бум-Очир, ЭЗТ-ийн гэрээт дэд профессор багш Нинжбатын Ууганбаатар, нарын гэрээг сунган ажиллуулахаар тогтов. С.Даваасүрэнг сунгахгүй.
- СЗОНХТ-ийн туслах ажилтан Баасанжавын Нарангэрэлийг 2025.09.15-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр тогтов.
- ШУС-ийн дэргэд “Хүний хөгжил, боловсролын чанарын судалгааны төв” байгуулах, шийдвэр гаргуулахаар тогтов.
- Биологийн тэнхимийн Биологи (ургамал судлал) хөтөлбөрт шинээр лаборант авахыг дэмжив. 2025 оны 10-р сарын 1-ний өдрөөс орон тоо зарлах.
- Биологийн тэнхимийн ургамлын цуглуулгын сангийн лаборант Алтангэрэлийн Ундруулыг 2025.09.01-2025.10.01 хүртэл 1 сар 40%-аар хавсруулан ажиллуулахыг дэмжив.
- Р.Ринчинбазарыг Газарзүйн тэнхимд 2025.09.01-2025.12.31-ний өдрийг дуустал хугацаагаар гэрээт профессороор ажиллуулахаар тогтов.
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Базарсүрэнгийн Лхамдуламыг Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр 2025.09.09-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулахаар тогтов.
- Хичээлийн 1-р байрны БУС-ын үйлчилгээний ажилтан Тогтохын Урантуяад тус байрны үйлчлэгч (Ш.Даарийжав БОХТ-д 2025.06.02-оос шилжин ажиллаж байгаа)-ийн ажил үүргийг 2025.09.10-ны өдрөөс эхлэн шинээр ажилтан авах хүртэл хугацаагаар хавсруулан гүйцэтгүүлэхээр тогтов.
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Чүлтэмсүрэнгийн Пүрэвжаргалыг Химийн тэнхимийн лаборантын орон тоон дээр 2025.09.11-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулахаар тогтов.


