Захиргааны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Цаг уур, ус судлалын тэнхимийн багш Шарын Отгонсүрэнг ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай.
- Газарзүйн тэнхимийн багш Чинбатын Заяагийн гадаадад докторантурт суралцах хугацааг /Япон улсын Гифү ИС/ 2025.08.29-2027.08.29-ны өдөр хүртэл 2 жил сунгах тухай.
- МХШТ-ийн ахлах багш Б.Баяртуул 2025.10.01-2026.07.31-ний өдөр хүртэлх цалингүй чөлөөний хүссэн тухай.
- Д.Сайнбилэгийг хичээлийн 1-р байрны БУС-ын ариун цэврийн өрөөний үйлчлэгчээр (АЦӨ-ний үйлчлэгч А.Өлзийхишиг тэтгэвэрт гарсан орон тоон дээр) 2025.10.02-2026.06.15-ны өдрийг дуустал хөлсөөр гэрээ байгуулж ажиллуулах тухай.
- Химийн тэнхимийн эрхлэгч О.Болормаагийн тэнхимийн эрхлэгчийн ажлын тайлангийн үнэлгээг танилцуулах тухай.
Хурлын шийдвэр
- Цаг уур, ус судлалын тэнхимийн багш Шарын Отгонсүрэнг 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Газарзүйн тэнхимийн багш Чинбатын Заяагийн гадаадад докторантурт суралцах хугацааг /Япон улсын Гифү ИС/ 2025.08.29-2027.08.30-ны өдөр хүртэл 2 жил сунгахыг дэмжиж, ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов. /НДШ-ийг хувь хүн өөрөө хариуцна./
- МХШТ-ийн ахлах багш Б.Баяртуул 2025.10.01-2026.08.28-ний өдөр хүртэл цалингүй чөлөө олгохыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов. /НДШ-ийг хувь хүн өөрөө хариуцна./
- Д.Сайнбилэгийг хичээлийн 1-р байрны талбайн үйлчлэгчээр 2025.10.02-2026.06.15-ны өдрийг дуустал хөлсөөр гэрээ байгуулж ажиллуулахаар тогтов. /БС-ийн шийдвэрээр/
- Химийн тэнхимийн эрхлэгч О.Болормааг тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд үргэлжлүүлэн 2 жил ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.


