Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Захиргааны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын мэдээлэл

Хурал: 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  11.00 цагаас 330 тоотод эхлэв.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын БУС-ын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Банзрагчийн Оюунчимэг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2025.11.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай.
  2. Тогтохын Цацралыг хичээлийн 1-р байрны БУС-ын талбайн үйлчлэгчээр 2025.10.16-2026.06.15-ны өдрийг дуустал хөлсөөр гэрээ байгуулж ажиллуулах тухай.
  3. ХУС-ын УЗУСТ-ийн туслах ажилтан Лхагважавын Гүндсамбуугийн 2025 оны 10-р сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, УЗУСТ туслах ажилтан шинээр сонгон шалгаруулалт зарлуулах хүсэлт.
  4. ХУС-ын Ази судлалын тэнхимийн эрхлэгч Даваасүрэнгийн Ундрах ӨМӨЗО-нд болох хятад хэлний сургалт, хуралд оролцох тул 2025.10.13-2025.10.24 өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөөний хүсэлт.
  5. Тэнхимийн туслахын сонгон шалгаруулалтад тэнцсэн Сэтгэл судлалын тэнхимд туслахаар ажиллах Жамсрангийн Ариунааг 2025.10.08-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах хүсэлт.

ХУРЛЫН ШИЙДВЭР:

  1. Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын БУС-ын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Банзрагчийн Оюунчимэг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2025.10.31-ний өдрөөс ажлаас чөлөөлөхөөр тогтож ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  2. Тогтохын Цацралыг хичээлийн 1-р байрны БУС-ын талбайн үйлчлэгчээр 2025.10.16-2026.06.15-ны өдрийг дуустал хөлсөөр гэрээ байгуулж ажиллуулахыг дэмжив.
  3. ХУС-ын УЗУСТ-ийн туслах ажилтан Лхагважавын Гүндсамбуугийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 10-р сарын 31-ны өдрөөр тасалбар болгох, мөн УЗУСТ-д туслах ажилтан шинээр сонгон шалгаруулалт яаралтайгаар зарлуулахаар тогтож ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
  4. ХУС-ын Ази судлалын тэнхимийн эрхлэгч Даваасүрэнгийн Ундрахд ӨМӨЗО-нд болох хятад хэлний сургалт, хуралд оролцох тул 2025.10.13-2025.10.24 өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгохоор тогтов.
  5. Тэнхимийн туслахын сонгон шалгаруулалтад тэнцсэн Сэтгэл судлалын тэнхимд туслахаар ажиллах Жамсрангийн Ариунааг 2025.10.08-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах хүсэлт.