Гадаад хэлний төвөөс 2025 оны 10-р сарын 24-ны өдөр зохион байгуулсан “Академик эсээ бичлэг–2025” тэмцээн болж өндөрлөлөө.
МУИС, ХУС, Гадаад хэлний сургалтын төвөөс англи хэлийг ахисан дунд ба түүнээс дээш түвшинд судалж буй, мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Академик эсээ бичлэг–2025” тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээний зорилго нь оюутнуудын академик бичгийн чадвар, логик сэтгэлгээ, хэл найруулгын мэдрэмж, англи хэлний хэрэглээний ур чадвар болон тунгаан бодох сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн юм.Тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас нийт 99 оюутан бүртгүүлснээс 57 оюутан нэгдүгээр шатанд оролцож, англи хэлний бичгийн ур чадвараа сорилоо.
Хоёрдугаар шатанд англи хэлний бичгийн чадварыг үнэлэх тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу хамгийн өндөр оноо авсан 10 оюутны эсээг шүүгчдийн бүрэлдэхүүн дахин үнэлж, шилдэг 5 байрыг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тодруулж, шагнал гардуулах ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдав.
Шилдэг оролцогчид:
1 – р байр- ХЗС-ийн 1- р курсийн оюутан Цэнгэлбаярын Оюун-Эрдэнэ
2 – р байр МТС-ийн 1-р курсийн оюутан Лхамсүрэнгийн Одбаяр
3-р байр УТСОУХНУС-ын 1-р курсийн оюутан Батбаярын Хулан,
тусгай байранд БС-ийн 4-р курсийн оюутан Дамдинтогтохын Мөнхзаяа, мөн тус сургуулийн 1-р курсийн оюутан Арслангийн Амин-Эрдэнэ нар шалгарлаа.
Тэмцээнд оролцогчдын идэвх, бичгийн илэрхийлэл харилцан ялгаатай ч “Академик англи хэл” хичээлийг сонгон судалж буй оюутнуудын бичгийн чадварт мэдэгдэхүйц ахиц гарч буйг багш нар онцлон тэмдэглэлээ.
Нийт оролцогчид болон шагналт байранд шалгарсан оюутан залуустаа баяр хүргэж, амжилт хүсье!
