“АНГЛИ ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ – 2025” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
- ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ШУС, ХУС-ын Гадаад хэл, сургалтын төвөөс Академик англи хэл 2 хичээлийг сонгон суралцаж буй, мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Англи хэлний өдөрлөг – 2025” үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь дунд түвшний англи хэлтэй оюутнуудын суралцах идэвхийг дэмжих, тэдний англи хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, академик англи хэлний ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах, хамтран суралцах чадварыг сайжруулах, шинийг эрэлхийлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үнэлж урамшуулах зорилготой юм.
- ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
“Англи хэлний өдөрлөг – 2025” үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/617 дугаар тушаалаар баталсан бөгөөд дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллав.
Ахлагч:
- Б. Нямжав (Ахлах багш, Ph.D)
Гишүүд:
- Л. Үүлэнсолонго (Ахлах багш, Ph.D)
- С. Туул (Ахлах багш, Ph.D)
- С. Оюунцэцэг (Ахлах багш)
- А. Энхтуяа (Ахлах багш)
- Ц. Энхцэцэг (Ахлах багш)
- Д. Сүнжидмаа (Ахлах багш)
- Д. Мягмарсүрэн (Ахлах багш)
- О. Ган-Энх (Ахлах багш)
- Б. Бурмаа (Ахлах багш)
- Ж. Болормаа (Ахлах багш)
- Б. Ариунтуул (Ахлах багш)
3. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮР ДҮН
а. Тэмцээний зорилго
Энэхүү арга хэмжээний зорилго нь МУИС-д Академик англи хэл 2 хичээлийг сонгон суралцаж буй, мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд зохион байгуулах бөгөөд дунд түвшний англи хэлтэй оюутнуудын суралцах идэвхийг дэмжих, тэдний англи хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, академик англи хэлний ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах, хамтран суралцах чадварыг сайжруулах, шинийг эрэлхийлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үнэлж урамшуулах зорилготой. (Хавсралт. Тэмцээний удирдамж)
б. Үйл ажиллагааны зохион байгуулалт
Үйл ажиллагааг гурван үе шаттайгаар зохион байгуулсан.
- МУИС-ийн хичээлийн 2-р байрны 307А танхимд үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд Академик англи хэл – 2 (дунд түвшин) хичээлийг сонгон суралцаж буй МУИС-ийн нийт 9 баг буюу 45 оюутан бүртгүүлснээс 35 оюутан (7 баг) тэмцээний нэгдүгээр шатанд оролцон, бэлдэж ирсэн багийн мэндчилгээгээрээ өрсөлдлөө.
- Хоёрдугаар шатанд зохион байгуулах ажлын хэсгийн бэлдсэн танин мэдэхүйн 20 асуултыг асууж, багууд цаасан дээр хариултаа бичиж зэрэг өргөн, зөв хариулах бүртээ нэг оноо авах журмаар өрсөлдлөө.
- Гуравдугаар шатанд өгөгдсөн сэдвийн дагуу багууд мэтгэлцэв. Шүүгчид англи хэлний ярианы чадвар болон үндэслэлтэй аргумент дэвшүүлж, логик дараалалтай тайлбарлах чадварыг үнэлэн шилдэг багийг тодруулав.
Шилдэг багийн 5 гишүүн:
- Номинжин Батбаатар
- Хулан Отгонбаатар
- Наран Дарханбаяр
- Нарангаа Зоригт
- Мөнхцэцэг Замбал
в. Мэтгэлцээнийг дүгнэх шалгуур ба үнэлгээний журам
- Үндэслэлтэй байр суурь (Soundness of Argument) – 25 оноо
- Жишээ, нотолгоо ашиглаж буй байдал (Use of Examples and Evidence) – 20 оноо
- Логик дараалал, уялдаа холбоо (Logical Structure and Coherence) – 20 оноо
- Англи хэлний хэрэглээ (Language Use) – 20 оноо
- Багийн гишүүдийн тэгш оролцоо, илэрхийлэх, хариулах чадвар
(Balanced Team Participation and Speaking Skills) – 15 оноо
4. ТЭМЦЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨСӨВ
“Англи хэлний өдөрлөг–2025” үйл ажиллагаа зохион байгуулах зардлын төсөв
| № | Зардлын утга | Нэгжийн үнэ (төг) | Тоо хэмжээ | Нийт үнэ (төг) |
| 1 | Тэмдэглэлийн дэвтэр | 7500 | 5 | 37500 |
| 2 | Үзгэн бал | 3000 | 4 | 12000 |
| 3 | Флаш | 20800 | 5 | 104000 |
| 4 | Шоколад | 6600 | 4 | 26400 |
| 5 | Эко тор | 16000 | 2 | 32000 |
| 6 | Ном | 30000 | 3 | 90000 |
| Нийт дүн | 300,000 төгрөг |
5. ДҮГНЭЛТ
“Англи хэлний өдөрлөг – 2025” үйл ажиллагаанд оролцогчдын идэвх, ярих чадвар, мэдлэг ялгаатай ч Академик англи хэл хичээлийг сонгон судалснаар тэдний ярих, илэрхийлэх, дэвшүүлсэн аргументээ батлах нотлох, логик дараалалтай илэрхийлэх чадварт мэдэгдэхүйц ахиц гарч байгааг хичээл зааж буй багш нарын зүгээс онцлон дүгнэлээ. МУИС-ийн “Академик англи хэл” хичээлийн хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэхүү тэмцээнийг улам өргөжүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулан, тэмцээний оролцоо чанарыг анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн зохион байгуулагчдын зүгээс санал нэгдэн дүгнэлээ.
Тайлан бичсэн:
Б. Нямжав /Ахлах багш, Ph.D/
О. Ган-Энх / Ахлах багш/
Огноо: 2025 оны 11 дугаар сарын 24



