ИХ БРИТАНИ, АМЕРИК СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС БАКАЛАВРЫН ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛДАГ “МОНГОЛЫН ИХ ДЭЭД, СУРГУУЛИУДЫН АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД-2026” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад” 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Тус олимпиадад 200 гаруй оюутан оролцож, 2 ангиллаар нийт 6 байрын шагнал гардууллаа.
Мэргэжлийн ангилал:
I байр: Монгол Улсын Их Сургуулийн “Багш, гадаад хэлний боловсрол /Англи/” хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М.Билгүүнжаргал
II байр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “Багш, гадаад хэлний боловсрол /Англи/” хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Г.Энхмөнх
III байр: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Хүний их эмч” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ж. Анужин нар тус, тус шалгарлаа
Мэргэжлийн бус ангилал:
I байр:Үндэсний Тагнуулын Их Сургуулийн “Аюулгүй байдал судлал” хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Э.Жавхлан
II байр: Монгол Улсын Их Сургуулийн “Улс төр судлал” хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Б.Хүслэн
III байр: Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Л.Бат-Орчлон тус, тус шалгарлаа.





