ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлын товч мэдээлэл
- Багшид чөлөө олгох тухай
- Багш, ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Туршилтын хугацаанд ажилласан туслах ажилтан,лаборантын тайланг хэлэлцэх тухай
- Цахилгаан соронзон ба оптикийн лабораторид лаборант ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- Чөлөө авах талаар Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Г.Сайнбаярын хүсэлт хүсэлт болон тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Хүмүүнлэгийн ухааны салбарын бичиг хэргийн ажилтан Т.Одонтунгалаг, Гадаад хэлний төвийн багш У.Лхагвасүрэн нарын хүсэлт болон нэгжийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Хүмүүнлэгийн ухааны салбарын лабораторийн лаборант Д.Отгонсүрэн, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн туслах ажилтан П.Даваадорж нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тэнхим, нэгжийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Физикийн тэнхимийн Цахилгаан соронзон ба оптикийн лабораторид лаборант авах сонгон шалгаруулалтад тэнцсэн М.Анандыг ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.


