Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:  
  • Туршилтын хугацаанд ажилласан багшийн тайланг хэлэлцэх тухай
  • Буцалтгүй тусламж олгох тухай
  • Багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  • Химийн тэнхимийн асуудал

 Хурлын шийдвэр:

  1. МУИС-д “Профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш О.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Гадаад хэлний төвийн туслах ажилтан П.Уулчимэгт нэг удаагүй буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв.
  3. Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Биологийн тэнхимийн багш Ч.Оюундарь, Математикийн тэнхимийн дэд профессор Ц.Сэлэнгэ нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Химийн тэнхимийн эрхлэгч Н.Амгаланд сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэв.