ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Туслах ажилтан түр орон тоон дээр авч ажиллуулах тухай
- 2020-2021 оны намрын улиралд шинээр багш авах тухай
- Багшийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Гэрээт профессороор үргэлжлүүлэн ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- Европ судлалын тэнхимийн туслах ажилтан /түр/ авах сонгон шалгаруулалтад тэнцсэн Д.Содвообавууг ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улиралд шинэ багш авахаар тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Монгол хэл хэлшинжлэлийн тэнхимийн профессор М.Баярсайханыг ажлаас бүрмөсөн чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Р.Ринчинбазарыг 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улиралд гэрээт профессороор үргэлжлүүлэн ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.


