Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:
  1. Багшид цалинтай чөлөө олгох тухай
  2. Математикийн тэнхимд 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд шинээр багш авах тухай
  3. Хос, хавсарга хөтөлбөрт оюутан суралцуулах тухай
  4. Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийн санал хүргүүлэх тухай
  5. Цаг үеийн асуудлууд

Шийдвэрлэсэн нь:

  1. Чөлөө авах талаар Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Д.Амаржаргалын хүсэлт болон тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Математикийн тэнхимд 2020-2021 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд 1 багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
  3. Хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан оюутныг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар, хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан оюутныг МУИС-ийн захирлын тушаал гаргуулж баталгаажуулахаар шийдвэрлэв.
  4. Ажилтнуудын 2020 оны ээлжийн амралтын хуваарийг холбогдох нэгжээс ирүүлсэн саналын дагуу ЗХНГТ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
  5. Тэнхимийн эрхлэгчээр томилогдоод 2 жил болсон, мөн салбар хариуцсан дэд захирлууд хорио тавигдсаны дараа намар ажлын тайлангаа хэлэлцүүлэх үүрэг өгөв.
  6. 2020-2021 оны хичээлийн жилд багшийг албан тушаалын зэрэглэлд шалгаруулах үнэлгээний хороог байгуулах тушаал гаргах, Хөтөлбөрийн хорооны хурлыг 2020.5 дугаар сарын 13-нд хийхээр шийдвэрлэв.