ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Туршилтын хугацаанд ажилласан багшийн тайланг хэлэлцэх тухай
- 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах тухай
- Цаг үеийн асуудлууд
Хурлын шийдвэр:
- МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн тэнхимийн ахлах багш У.Батзоригийг үргэлжлүүлэн ажиллуулахаар тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Шинээр багш авах сонгон шалгаруулалтаар МУИС-д багшаар ажиллах болзол хангасан Б.Нандинцэцэг, А.Тэнүүнжаргал нарыг Социологи-Нийгмийн ажлын тэнхимд дадлагажигч багшаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын 6 сарын хугацаагаар ажиллуулахаар тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.


