Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль
ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Газарзүйн тэнхимийн багш Ч.Наранцэцэгийн чөлөөний хугацааг дахин сунгуулах тухай
  2. Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаагийн нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг сунгах тухай
  3. Ази судлалын тэнхимийн багш Д.Оюунцэцэгийн нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг сунгах тухай
  4. 2020-2021 оны хичээлийн жилд Европ судлалын тэнхимд зочин багш ажиллуулах тухай
  5. Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Т.Нарангэрэл сургалтын төлбөр хүсэх тухай
  6. 21 кр-ийн ачаалалтай багш нарыг жигдлэх тухай

Хурлын шийдвэр:

  1. Чөлөөгөө сунгуулах талаар Ч.Наранцэцэгийн хүсэлт болон тэнхимээс  ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, багш Д.Оюунцэцэг нарын нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Европ судлалын тэнхимийн саналын дагуу Итали улсын иргэн Андрэа Галло-г зочин багшаар ажиллуулах асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Их Британи Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Т.Нарангэрэлийн Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын төлбөр 250,000 төгрөгийг ШУС-ийн Багш, ажилтныг дэмжих зардлаас олгохоор хэлэлцэн шийдвэрлэв.