ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд Биологи, Математик, Антропологи-археологийн тэнхимд шинэ багш авах тухай
- Чөлөөний хугацаа хэтрүүлсэн багш, ажилтнуудын тухай /БУС, НУС, ХУС/
- Дадлагажигч багшийн ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Бусад асуудлууд
Хурлын шийдвэр:
- Шинээр багш авах сонгон шалгаруулалтаар МУИС-д багшаар ажиллах болзол хангасан доктор Г.Оюундэлгэрийг Биологийн тэнхимд багшаар, доктор Г.Батзаяаг Математикийн тэнхимд багшаар, Б.Жаргаланг Антропологи-археологийн тэнхимд ахлах багшаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын 6 сарын хугацаагаар ажиллуулахаар тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөний хугацааг хэтрүүлсэн нэр бүхий багш, ажилтнуудыг ажлаас бүрмөсөн чөлөөлөх тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш О.Пүрэвдоржийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


