ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багш нарын цалингүй чөлөөний хугацааг сунгах тухай
- Багш нарын чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох тухай
- Багшийг ажлаас чөлөөлөх тухай
- Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай
- Багш нарт чөлөө олгох тухай
- Ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай
- Цагийн ноогдлыг багш бүрээр гаргаж, тэнхимийн эрхлэгч нар биечлэн танилцуулах
Хурлын шийдвэр:
- Цалингүй чөлөөний хугацаагаа сунгуулах талаар Физикийн тэнхимийн багш А.Дулмаа, Гадаад хэлний төвийн ахлах багш Б.Мөнхцэцэг нарын хүсэлт болон тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Ази судлалын тэнхимийн дэд проф Б.Нэргүйжаргал, багш Б.Аръяажав, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд проф Б.Мөнгөнцэцэг, Гадаад хэлний төвийн багш У.Лхагвасүрэн, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дадлагажигч багш Б.Энхсувд, Геологи, геофизикийн тэнхимийн ахлах багш Х.Уламбадрах, Химийн тэнхимийн дэд проф Б.Мөнхжаргал, Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Бадамдаш, Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Б.Наранчимэг, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяа нарын хүсэлт, тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн ахлах багш С.Баттулгыг ажлаас бүрмөсөн чөлөөлөх, цалингүй чөлөө авах талаар Ази судлалын тэнхимийн багш Н.Бадрал, доктор Б.Ариунбайгаль, Л.Соёл, Гадаад хэлний төвийн багш, доктор П.Түмэнгэрэл нарын хүсэлт болон тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Профессор багш ажиллуулах журмын 7.4 дэх заалтыг үндэслэн докторын зэргээ хамгаалсан Европ судлалын тэнхимийн багш Г.Эрдэнэнаран, Геологи, Геофизикийн тэнхимийн багш Л.Оюунжаргал, Газарзүйн тэнхимийн багш Г.Бямбахүү нарыг ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тус тус шийдвэрлэв.


