ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багшид буцалтгүй тусламж олгох тухай
- Багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Багшийн чөлөөг сунгах тухай
- Ландшафт судлал (GEOG401) хичээлийг цахим хэлбэрт оруулах тухай
- Магистрант, докторантыг туслах /ассистант/-аар ажиллуулах тухай
- 2020-2021 оны хичээлийн жилд БУС, НУС, ХУС-д ажиллах зөвлөх проф, дэд проф, гэрээт профессорын тухай
- Бусад асуудлууд
Хурлын шийдвэр:
- Ази судлалын тэнхимийн багш Н.Бадралд 1 удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох олгохоор хэлэлцэн шийдвэрлэв.
- Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Газарзүйн тэнхимийн дэд профессор Б.Болормаа, багш Ч.Наранцэцэг нарын хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Цалингүй чөлөөний хугацаагаа сунгуулах талаар Физикийн тэнхимийн багш П.Мөнхбаатарын ирүүлсэн хүсэлт болон тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Ландшафт судлал (GEOG401), хичээлийг цахим хэлбэрт оруулахыг дэмжиж Багшийн хөгжил, цахим сургалтын төвд хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэв.
- Магистрант, докторантыг туслах /ассистант/-аар ажиллуулах холбогдох нэгж, тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- 2020-2021 оны хичээлийн жилд зөвлөх профессор, дэд профессороор ажиллуулах хүсэлт ирүүлсэн хүсэлт, холбогдох тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.


