Тэтгэлэгийн зорилго:
МУИС-ийн ШУС, БУС-ын Химийн тэнхимийн ХИМИ хөтөлбөрөөр бакалавр, магистрын түвшинд суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах хэлбэрээр А.Мөнгөнцэцэгийн нэрийг мөнхжүүлэхэд тэтгэлгийн зорилго оршино.
Тэтгэлэг олгох журам эндээс татаж авна уу.
Санхүүжилтийн талаар:
- Тэтгэлэг нь тухайн хичээлийн жилд Химийн тэнхимд ХИМИ хөтөлбөрөөр амжилттай суралцагч бакалаврын түвшний өдрийн ангийн 1, магистрын түвшний 1 суралцагчийн нэг жилийн бүтэн сургалтын төлбөрийг буцалтгүй хэлбэрээр олгоно.
- Тэтгэлэгт хамрагдсан оюутан тухайн жилийн амжилтаа дахин баталгаажуулбал тэтгэлгийг дахин олгож болно.
Тавигдах шаардлага:
- Хими хөтөлбөрөөр суралцагч бакалаврын 2, 3-р түвшний болон магистрын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, идэвхтэй оролцдог, судалгааны багт харьяалагддаг байх.
Бүрдүүлэх материал:
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт/маягтын дагуу – 1 хувь
- Бакалаврын анкет эндээс татаж авна уу.
- Магистрын анкет эндээс татаж авна уу.
- Харьяа судалгааны багийн ахлагч эсвэл зөвлөх багшийн тодорхойлолт – 1 хувь
- Эрдэм шинжилгээ, нийгмийн үйл ажиллагаанд оролцсон, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, хуралд илтгэл тавьсан бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар – 1 хувь
- “Би яагаад химич мэргэжлийг сонгосон бэ?” эсээ бичлэг. /500-600 үгтэй, үсгийн хэмжээ нь 12, А4 цаасан дээр/
Материал хүлээн авах:
Материалыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17.30 цаг хүртэл дараах хаягаар ирүүлнэ үү.
chemistry@num.edu.mn
Дараах утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
976-7575-4400 /2435/
http://dep.num.edu.mn/chemistry/