Оюутнуудын дунд зохион байгуулах “Бидний мэдэх Ш. Лувсанвандан” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж

Оюутнуудын дунд зохион байгуулах “Бидний мэдэх Ш. Лувсанвандан” сэдэвт
эсээ бичлэгийн уралдааны удирдамж

НЭГ. ЗОРИЛГО
МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим үүсэн байгуулагдсаны 75 жил, академич Ш.Лувсанванданы мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү эсээ бичлэгийн уралдаан нь монгол хэл шинжлэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудад их эрдэмтний бүтээлийг судлах, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэхэд оршино.

 ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн хөтөлбөрөөр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулна.

 ГУРАВ. ЭСЭЭНИЙ АГУУЛГА, ЧИГЛЭЛ
Академич Ш.Лувсанванданы эрдэм шинжилгээний бүтээлийг судалж, ашигласан байна.

 ДӨРӨВ. ЭСЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Эсээ 400-500 үгтэй байх;
  • Зөв бичих дүрмийн болон утга найруулгын алдаагүй байх;
  • Үсгийн фонт Times New Roman, өндөр 12, мөр хоорондын зайг 1.0-ээр шивсэн байх;
  • Өөрийн овог нэр, холбогдох утас, ангиа дэлгэрэнгүй бичсэн байх

 ТАВ. УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

  • 2020 оны 11 сарын 11-ний 1700 цаг хүртэл МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим /301 тоот, Б.Мөнгөнцэцэг багш/-д цаасаар хэвлэн, биечлэн авчирч өгнө.
  • Тэргүүн, дэд, гутгаар байр шалгаруулна.
  • 1-3 байр эзэлсэн оюутнуудад МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн 75 жилийн ойн нэрэмжит батламж, дурсгалын зүйлийг “Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн 75 жилийн ойн ёслолын хуралдаан”-ы үеэр гардуулна.
  • Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.
  • Уралдаантай холбоотой асууж лавлах зүйл гарвал 89466199, 98931242 утсаар холбогдоно уу.

Зохион байгуулагч:
МУИС-ИЙН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМ

Хуваалцах