Гэр бүлийн ёс зүйн асуудал сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Гэр бүлийн ёс зүйн асуудал
сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

МУИС-ийн ШУС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС-ийн НХУС, ШУТИС-ийн  БХУС, МУИС-ийн  Философийн салбар төгсөгчдийн холбоо  хамтран  2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн сэдвээр улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирснээс тус хурал 7 дахь нь болно.

  1. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:

Монгол төдийгүй дэлхий дахинд, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, философи, хүний эрх зэрэг мэдлэгийн бүхий л салбарт шийдвэрлэх, эргэцүүлэх шаардлагатай ёс зүйн асуудлууд улам бүр шинээр гарч ирсээр байна. Бидний санаачлан зохион байгуулж буй ёс зүйн хурлуудаас гарч буй зөвлөмж, судлаачдын чухал санааг бодит амьдралд, сургалт судалгаанд ч нийцүүлэн хэрэгжүүлэх, үнэлэх хэрэгцээ байгаа билээ. Өнөөдөр Монголд нийгмийн шилжилт, үзэл санааны өөрчлөлт нийгмийн бүхий л хүрээнд ёс зүйн хэрэгцээ шаардсан эмзэг асуудлуудаар дүүрэн буйг бид харж байна. Иймээс бид энэ удаагийн хурлаа дараах чиглэлд тулгуурлан хийхээр зорилоо. Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, хүүхдийн бие бялдар, сэтгэц, оюун санааны эрүүл байдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг холбогдох асуудлаар төрийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгаа эрхэлдэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, багш нар, төрийн бус байгууллагын төлөөлөл хамтран асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдэх, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад оршино.

П. Хуралд  хэлэлцэх асуудлын  үндсэн чиглэл:

Бодлого боловсруулах түвшинд:

  • Төрөөс гэр бүлийн ёс суртахууны боловсролын талаар явуулж буй бодлого, цаашдын чиг хандлага
  • Ёс суртахууны боловсрол ба мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоог хангаж буй байдал

Орчин үеийн гэр бүлд тулгамдаж буй ёс суртахууны асуудлууд

  • Хүний эрхийн суурь асуудал ба гэр бүлийн ёс суртахуун
  • Орчин үеийн гэр бүлийн ёс суртахууны хандлага

Уламжлал, соёл, шинэчлэлийн тухайд:

  • Уламжлалт ёс зүйн сэтгэлгээн дэх гэр бүлийн ёс суртахууны асуудал
  • Хүүхдийн ёс суртахууны хүмүүжилд нөлөөлж буй хүчин зүйлс

Дээр дурдсан сэдвүүдийн дагуу та бүхэн эргэцүүлж, эрдэм судлалын үйл ажиллагааны үр бүтээлээ бидэнд ирүүлэхийг урьж байна.

Ш. Илтгэлийн бичлэгт тавигдах шаардлага:

  1. Илтгэл нь агуулгын хувьд шинэ судалгааны үр дүн байна.
  2. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас, Илтгэлийн хураангуй, Түлхүүр үг, Оршил, Үндсэн хэсэг, Дүгнэлт,  Ишлэл татсан ном, зохиолын нэрс
  3. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 8-12 хуудас байна.
  4. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж, “Times New Roman”- фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглана.

IY.Илтгэл, мэдүүлэг  хүлээн авах хугацаа:

Хуралд оролцогчдын мэдүүлэг, илтгэлийг 2020  оны 11 дүгээр сарын  10-ны дотор prs.num42@gmail.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.

Мэдүүлэг

Овог нэр

Илтгэлийн сэдэв

Эрдмийн зэрэг, цол

Ажлын газар

Е-майл хаяг

Холбоо барих утас

 

Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр:  2020 оны  11 сарын 24

  • Энэхүү  хурал  МУИС-ийн Номын сангийн 203 тоот өрөөнд 10.00  цагаас эхэлнэ.
  • Нэмэлт  мэдээллийг  99275753, 99003188 дугаарын утсаар лавлана уу.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:

  • МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын  Философи, шашин судлалын тэнхим,
  • Монгол Улсын  ШУА-ийн Философийн хүрээлэн
  • ШУТИС-ийн Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Салбар
  • МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, Нийгмийн ухааны тэнхим
  • МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо
  • Монголын Философийн Холбоо
  • Ховд Их Сургууль, Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны сургууль