Социологи Нийгмийн ажлын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурал анх удаа цахимаар зохион байгуулагдлаа.

Социологи Нийгмийн ажлын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурал анх удаа цахимаар зохион байгуулагдлаа.

 

Монгол Улсын Их сургуулийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимээс Монголын их дээд сургуулиудын нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулагчаар тус тэнхимийн дэргэдэх “Залуу Нийгмийн ажилтан клуб” болон “Залуу Социологич Клуб”-үүд ажиллаа.

Эхний шатны шалгаруулалтад дотоодын 10 их дээд сургуулиас нийт 33 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс 4 гишүүнтэй шүүгчдийн баг хянаж 16  бүтээлийг дараагийн шатанд шалгаруулав. Хоёр дахь шатны хурал нь 2020 оны 12-р сарын 14-ны өдөр 11:00 цагаас ZOOM Meeting ашиглан анх удаа цахим хурал зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа. Цахим хурлыг нээж Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш доктор, профессор Ш.Оюунханд үг хэлэв. Тус хурлын тэргүүн байранд МУИС-ийн оюутан О.Батсэргэлэн “Монголын нийгэм дэх оюутнуудын итгэлцлийн төлөв байдал”, дэд байранд МУИС-ийн оюутан Э.Отгонтөгс, Г.Билгүүнзаяа нарын “Цар тахлын үеийн цахим сургалтын үр өгөөж суралцагчаас хамаарах нь”, гуравдугаар байранд МУИС-ийн оюутан Б.Нямдаваагийн “Залуу ээжүүдийн төрсний дараах сэтгэл гутрал түүнийг даван туулах арга замууд”, дөрөвдүгээр байранд СЭЗИС-ийн оюутан Б.Хатансанаагийн “Оюутны академик үзүүлэлтэд нойрны хэмжээ болон чанар хэрхэн нөлөөлдөг вэ?” судалгаанууд тус тус шалгарлаа. Мөн зөвлөх үйлчилгээний “IRIM” компаниас арав дахь жилдээ тусгай байрны шагналыг МУИС-ийн оюутан Б.Анударь, Ч.Дэлгэрмаа нарын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж хүссэн таних тэмдгийг шинээр нэвтрүүлэх нь”  бүтээлд олголоо. Мөн гурав дахь жилдээ олгож байгаа “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн нэрэмжит судалгааны тэтгэлгийн эзнээр СЭЗИС-ийн оюутан Б.Хатансанаа “Оюутны академик үзүүлэлтэд нойрны хэмжээ болон чанар хэрхэн нөлөөлдөг вэ?”  судалгаагаараа хүртлээ. Тус хурлыг хааж МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн Ухааны Салбар хариуцсан дэд захирал, профессор Б.Болд-Эрдэнэ үг хэлэв.

“Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр ШУТИС-ийн зөвлөх профессор Б.Даваажав, МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, доктор Ч.Тамир, тус тэнхимийн багш доктор, профессор Ш.Оюунханд, доктор Т.Бүрэнжаргал, АШУҮИС-ийн доктор Хандмаа, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, магистр М.Энхбадрал нар ажиллав.

Хуваалцах