ШУС шилдэг судлаач, шинэ профессор, доктор нарт урамшуулал олгов.

ШУС шилдэг судлаач, шинэ профессор, доктор нарт урамшуулал олгов.

    ШУС-ийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр, “ШУС-ийн өндөр түвшний судалгаанд урамшуулал олгох журам”-ын дагуу 2019-2020 оны хичээлийн жилд МУИС-ийн профессор, дэд профессор цол хүртсэн; докторын зэрэг хамгаалсан; Байгалийн ухааны салбарын Q1, Q2 эрэмбийн сэтгүүлд харьяалах тэнхимээс хамгийн өндөр IF-тай, нэгдүгээр болон холбоо барих зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн; Нийгэм-хүмүүнлэгийн салбарын WoS бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр болон холбоо барих зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн; гадаадын  албан ёсны мэргэжлийн хэвлэлийн газрын цуврал, дотоодод үндэсний хэмжээний суурь судалгааны сэдвээр нэг сэдэвт бүтээл туурвисан  багш нарт урамшуулал олголоо.

   Судалгаанд чанарын ахиц гаргах, шинжлэх ухааны салбар бүрийн онцлогийг оновчтой тусгасан журмыг боловсруулж мөрдөх, эрдмийн манлайлалд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэхэд ШУС-ийн захиргаа онцгой анхаарч ажиллана.

 

Багшийн нэр Бүтээлийн нэр, сэтгүүлийн эрэмбэ, оролцоо
1 Г.Баярмагнай A Generalized Combinatorial Nullstellensatz for multisets// Q2 In Mathematics// Холбоо барих зохиогч
2 Б.Болдгив Metal-Tolerant Fungal Communities Are Delineated by High Zinc, Lead and Copper Concentrations in Metalliferous Gobi-Desert Soils //Microbial Ecology// Q1 in Marine & Freshwater // Холбоо барих зохиогч
3 Г.Бямбахүү Spatiotemporal dynamics of urban expansion and its simulation using CA-ANN model in Ulaanbaatar, Mongolia// Q1 in Geoscience // Нэгдүгээр зохиогч
4 Л.Оюунжаргал Geological, mineralogical and oxygen isotope studies of the Chandmani Uul iron oxide-copper-gold deposit in Dornogovi province, Southeastern Mongolia// Q2 in Geology // Нэгдүгээр зохиогч
5 Б.Эрдэнэбат Changes in the relationship between short‐term interest rate, inflation and growth: evidence from the UK, 1820–2014 // Q4 in Economics/ Нэгдүгээр зохиогч
6 Д.Бум-Очир The State popular mobilisation and gold mining in Mongolia// UCL Press
7 П.Дэлгэржаргал Монголын эзэнт гүрний түүх// 5 боть
8 М.Даариймаа Rural-Urban Divides and Digital Literacy in Mongolian Higher Education // Номын бүлэг // Бүлгийн зохиогч

 

Багшийн нэр Тэнхим Хүртсэн цол, хамгаалсан зэрэг
1 Б.Болдгив Биологийн тэнхим Профессор цол
2 О.Болормаа Химийн тэнхим Профессор цол
3 Б.Энхсаруул Химийн тэнхим Профессор цол
4 Л.Жаргал Геологи-геофизикийн тэнхим Профессор цол
5 Ч.Батцэцэг Биологийн тэнхим Дэд профессор цол
6 Д.Сарангэрэл Химийн тэнхим Дэд профессор цол
8 Г.Эрдэнэнаран Европ судлалын тэнхим Докторын зэрэг
9 Г.Бямбахүү Газар зүйн тэнхим Докторын зэрэг
10 Ц.Навчаа Математикийн тэнхим Докторын зэрэг
11 Л.Оюунжаргал Геологи-Геофизикийн тэнхим Докторын зэрэг
12 Х.Уламбадрах Геологи-Геофизикийн тэнхим Докторын зэрэг
13 С.Оюунгэрэл Геологи-Геофизикийн тэнхим Докторын зэрэг
14 Ж.Даваасамбуу Физикийн тэнхим ШУ-ы докторын зэрэг

 

Хуваалцах