МУИС, ШУС, химийн  тэнхимийн эрдэм  шинжилгээний их семинарт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхнийг урьж байна. – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Их семинар батлагдсан хуваарийн дагуу 2020 оны 1-р сарын 30-ны Пүрэв гарагийн 13.00 цагаас хичээлийн I байрны 120 тоотод болно. 

Семинарт:

  1. МУИС, ШУС, Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэл “Сорилгын дотоод нийцлийн коэффициентын хэрэглээний зарим асуудал”,
  2. МУИС, ХШУИС-ийн багш, дэд профессор Б.Даваапүрэв “Байгалийн гаралтай эмийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх нь” сэдвээр  тус тус илтгэнэ.

Та бүхэн идэвхтэй оролцоно уу. Баярлалаа.