Оюутнуудын дунд “Академик Эссэ Бичлэг 2020”, “Орчуулах Авьяас 2020” уралдаан амжилттай зохион байгууллаа.
ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвөөс “Орчуулах авьяас-2020”, “Эссэ бичлэг 2020” уламжлалт уралдааныг онлайнаар амжилттай зохион байгууллаа.
Академик эссэ бичлэгийн уралдааныг МУИС-ийн англи хэлний хичээлийг мэргэжлийн бус, ахисан дунд түвшинд судалдаг оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад дараах сэдвийн хүрээнд 102 оюутан үзэл бодлоо илэрхийлсэн академик бичвэрээрээ хүч сорин оролцлоо.
Шалгарсан оюутнууд Торгоны замын их сургуулиудын холбооноос (SUN) зохион байгуулдаг WRICOS Олон улсын эссэ бичлэгийн уралдаанд оролцох эрх авлаа.
Очуулгын уралдаанд МУИС, ШУТИС, МУБИС, ҮБХИС, ДХИС, ХҮИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС, ХУИС, Отгонтэнгэр ИС, Глобал удирдагч ИС, Монгол Коосэн коллеж зэрэг 13 их дээд сургуулиас утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол, мэдлэг чадвартай 123 оюутан хүч сорин өрсөлдлөө. Уралдаан анхан дунд, дунд, ахисан дунд түвшинд 15 шилдэг орчуулагчаа шалгарууллаа.
Анхан дунд түвшин
Дунд түвшин
Ахисан дунд түвшин
Аюулт цар тахлын хөл хорионд цахим хичээлээ шамдан судалж буй оюутнуудын оролцоо, идэвхи өндөр байсныг дурдахын ялдамд мэдлэг чадвараа сорин оролцсон нийт оюутнууддаа эрдэм судлалын үйлд нь улам их амжилт хүсье. Дэмжлэг үзүүлсэн ШУС-ийн захиргаанд талархсанаа илэрхийлж, айсуй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.