Оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна - МУИС, Шинжлэх ухааны сургууль

Оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Хурлын зохион байгуулалт: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн  оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг “бакалаврын оюутан” болон “магистрант, докторант” гэсэн хоёр түвшинд зохион байгуулна.

Хурлын тов, хэлбэр

Хэзээ:

  • Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 4-р сарын 19-ний өдөр 11:00 цагаас
  • Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2021 оны 4-р сарын 9-ний өдөр 11:00 цагаас

Хурлын хэлбэр: Microsoft Teams платформ ашиглан цахимаар

Материал хүлээн авах

Бакалаврын суралцагчид: Хуралд оролцох оюутнууд 2021 оны 4-р сарын 8-ны өдрийн 14:00 цагаас өмнө бичсэн илтгэл, ID хаяг, утасны дугаараа munguntsetseg69@yahoo.com и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Ахисан түвшний суралцагчид: Хуралд оролцох оюутнууд 2021 оны 4-р сарын 16-ны өдрийн 14:00 цагаас өмнө бичсэн илтгэл, ID хаяг, утасны дугаараа munguntsetseg69@yahoo.com и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Илтгэлийн шаардлага:

  1. Илтгэлийн нүүр хуудас нь сургууль, тэнхим, сэдвийн нэр, удирдагч багшийн нэр (гарын үсэг), гүйцэтгэгч оюутны нэр, Улаанбаатар, 2021 он гэсэн бүтэцтэй байна.
  2. Илтгэл тус бүрийн хэлэлцүүлэх хугацаа 5-8 минут байна.
  3. Илтгэлийнхээ цахим хувилбарыг Microsoft Word программын paper size – A 4, margins:top 4 cm, bottom 3 cm, left 2.5 cm, right 2.5 cm хэмжээтэй,  5-8 хуудаснаас хэтрүүлэлгүй бичнэ үү. Үсгийн тэмдэгт нь Times New Roman (өндөр 12), мөр хоорондын зай 15 байна.
  4. Илтгэлийг Microsoft Power Point (PPT) болон бусад программ ашиглан үзүүлэн хэлбэрээр бэлтгэнэ.
  • Жич: Заасан хугацаанаас хожимдсон илтгэлийг хүлээн авахгүй.

Зохион байгуулах комисс
2021.04.02

Хуваалцах