Түүхийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо - МУИС, Шинжлэх ухааны сургууль

Түүхийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

2020-2021 оны хичээлийн жилийн бакалаврын эрдэм шинжилгээний хурал цахим хэлбэрээр 2021 оны 4-р сарын 10-нд өдөр болж, 5 оюутан оролцлоо.
Энэ удаагийн хурал онцгой нөхцөл байдлын үед явагдсан нь урьд өмнөх жилүүдээс онцлог байв. Тус хуралд нийслэл Улаанбаатараас БНУБ II түвшин Б.Халиун, БНУБ III түвшин О.Мөнхбаатар, ОУХНУС IV түвшин Э.Тамир, Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Түүх IV түвшин П.Цэндмаа, Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас БНУБ III түвшин Б.Пүрэвдорж тус тус оролцлоо.
Хурал: 10:00-12:15 хооронд Microsoft teams-ээр явагдсан МУИС-ийн Түүхийн тэнхим page хуудсаар live-аар олон нийтэд шууд дамжуулав.
Хэлэлцүүлсэн илтгэлүүд:
1. О.Мөнхбаатар БНУБ III. Каталоны атлас (1375 он), түүнд Монголын эзэнт гүрэн дүрслэгдсэн нь. Удирдсан багш дэд профессор Б.Чинзориг
2. Э.Тамир ОУХНУС-IV. Монголын тусгаар тогтнолын талаар ДИУ-ын баримталсан бодлогын үндэслэлийг шинжлэх нь (1911-1919). Удирдсан багш дэд профессор С.Энхцэцэг (ОУХНУС), доктор Н.Алтантөгс
3. Б.Халиун БНУБ-II. Монгол дахь радио холбооны хөгжил (1920-1960). Удирдсан багш дэд профессор Б.Чинзориг
4. Б.Пүрэвдорж (БНУБ-3). ХАА-н хоршоолол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн нь, 1989-1992 он (Архангай аймгийн “Тунгалаг Тамир” хоршооллын жишээн дээр). Удирдсан багш дэд профессор Б.Чинзориг
5. П.Цэндмаа Түүх-IV. БНМАУ-ын өргөн хэрэглээний импортын бүтээгдэхүүний үнийг дотоод худалдааны үнэтэй харьцуулах нь 1950-1955 он. Удирдсан багш Н.Алтантөгс
Хурлын дүн:
  • I байр Б.Пүрэвдорж 263 оноогоор
  • II байр П.Цэндмаа 249 оноогоор
  • III байр Э.Тамир 194 оноогоор
Нийт оролцсон оюутнууддаа судалгааны ажлын өндөр амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: Магистрант Г.Сандагжигмэд (2021 оны 4-р сарын 10 13:46)
Хуваалцах