- МУИС, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн цахим  хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
  1. 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд шинээр багш авах тухай
  2. Биологийн тэнхимийн багш Г.Оюундэлгэрийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
  3. Цаг үеийн асуудал: Ажлын хэсэг байгуулах тухай
Шийдвэрлэсэн нь:
  1. 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд шинээр багш авахаар тэнхимүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн:

Байгалийн ухааны салбар

  • Газар зүйн тэнхим –2 /физик газарзүй -1, нийгэм эдийн засгийн газарзүй-1/

Нийгмийн ухааны салбар

  • Боловсрол, сэтгэл судлалын тэнхим- 4 /боловсрол судлал-2, сэтгэл судлал-2/
  • Антропологи, археологийн тэнхим-2 /нийгэм соёлын антропологи/

Хүмүүнлэгийн ухааны салбар

  • Ази судлалын тэнхим-1 багш /солонгос хэлний/
  • Европ судлалын тэнхим-1 багш /франц хэлний/
  • Утга зохиол, урлаг судлалын тэнхим-2 / урлаг судлал-1, утга зохиол судлал-1/
  • Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим-1 багш авахаар холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж хурлын шийдвэр, холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
  1. МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Биологийн тэнхимийн багш Г.Оюундэлгэрийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. “МУИС-ийн профессор багш ажиллуулах журам”-д өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг, ШУС-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, олон улсын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалт хийсэн багшид урамшуулал олгох журам” боловсруулах ажлын хэсэг, Элсэлтийн квот хүрэхгүй хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, саналаа 2021.05.12-ны өдрийн захиргааны хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Хуваалцах