“АЗИ СУДЛАЛ” (ICAS2021) ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО. - МУИС, Шинжлэх ухааны сургууль

“АЗИ СУДЛАЛ” (ICAS2021) ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

    “Ази судлал” (ICAS2021) Олон Улсын Эрдэм шинжилгээний VII хурлыг  МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, аргазүйн тэнхим хамтран 2021 оны 04 дүгээр сарын 30-ны Баасан гарагт цахимаар зохион байгууллаа.

Тус хуралд Хэл шинжлэл-үсэг бичиг судлал, Түүх-археологи, Олон улс-орон судлал, Утга зохиол-соёл судлал, Философи, Боловсрол судлал-заах аргазүйн салбар хуралдаанаар Монгол, Япон, БНХАУ, ОХУ, БНСУ болон Азербайжан зэрэг 6 улсын нийт 50 гаруй илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.

Хурлын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол дахь Ази судлалын хамрах хүрээг өргөжүүлэх, судлаач, эрдэмтэн багш нарын бүтээлийг илүү хүртээмжтэй болгох, чанарыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэх зорилгоор Ази судлалын “Цахим индэр”-ийг албан ёсоор нээв.  https://sas.num.edu.mn/asian-studies/

    “Ази судлал” (ICAS2021) Олон Улсын Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт эрдэмтэн судлаач, багш нартаа, хамтран ажилласан байгууллагын төлөөлөлүүддээ талархал илэрхийлж цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

 

ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбар
Ази судлалын тэнхим

Хуваалцах