2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн багш нарын асуудал
- ФШС-ын тэнхимийн ахлах багш Ц.Нямсүрэнгийн туршилтын хугацаанд ажилласан тайлан хэлэлцүүлэх тухай
- Химийн тэнхимийн лаборант Д.Ганцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай
- 2021-2022 оны хичээлийн жилд ХУС-ын ИБАСТ-д English Language Fellow /ELF/ хөтөлбөрөөр АНУ-ын иргэн Николас Жон Рийшэс /Nicholas John Reishus/-г ажиллуулах тухай
- 2020-2021 оны А цагийн гүйцэтгэлийн анализ, илүү цагийн гүйцэтгэл нь 100%-аас хэтэрсэн багш нарын асуудал
- Зөвлөх профессор, зөвлөх дэд профессор, контрактаар ажиллаж байгаа багш нарын тайланд үнэлэлт өгч, ирэх хичээлийн жилд ажиллуулах эсэх
- Энэ хичээлийн жилд тэтгэвэрт гарч байгаа багш нарыг зөвлөх профессор, зөвлөх дэд профессор, контрактаар ажиллуулах эсэх
Хурлын шийдвэр:
- Шинээр багш авах сонгон шалгаруулалтаар МУИС-д багшаар ажиллах болзол хангасан Б.Цэцэнцолмон, Г.Мөнх-Эрдэнэ нарыг Антропологи, археологийн тэнхимд ахлах багшаар, Г.Баттогтохыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд багшаар, Г.Бямбабаярыг Газарзүйн тэнхимд дадлагажигч багшаар авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Философи, шашин судлалын тэнхимийн ахлах багш Ц.Нямсүрэнг жинхлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Химийн тэнхимийн лаборант Д.Ганцэцэгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
- Холбогдох тэнхимүүдээс 2021-2022 оны хичээлийн жилд зөвлөх профессор, дэд профессор, гэрээт профессор, дэд профессор, контракт гэрээгээр ажиллах багш нарын асуудал, тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.


