ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Эдийн засгийн тэнхимийн дэд профессор С.Даваасүрэнг ажлаас чөлөөлөх, гэрээт дэд профессороор ажиллуулах тухай
- Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө хүсэх тухай
- Философи, шашин судлалын тэнхимийн профессор С.Янжинсүрэнг ажлаас чөлөөлөх, 2021-2022 оны хичээлийн жилд 12 кредит ачааллаар гэрээт профессороор ажиллуулах тухай
- Гадаад хэлний төвийн багш Б.Мөнхцэцэгийн чөлөөний хугацаагаа сунгуулах тухай хүсэлт
- Геологи, геофизикийн тэнхимийн профессор Ц.Баатарчулуунд бүтээлийн чөлөө олгох тухай
- 2021-2022 оны хичээлийн жилийн багш нарын баярыг тохиолдуулан багш, ажилтныг шагналд нэр дэвшүүлэх тухай
Хурлын шийдвэр
- Эдийн засгийн тэнхимийн дэд профессор С.Даваасүрэнгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт,гэрээт дэд профессороор ажиллуулахаар шийдвэрлэв.
- Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбатад 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэв.
- Профессор С.Янжинсүрэнг Философи шашин судлалын тэнхимд ачаалалттай гэрээт профессороор ажиллуулахаар шийдвэрлэв.
- Гадаад хэлний төвийн багш Б.Мөнхцэцэгийн чөлөөний хугацааг сунгахаар шийдвэрлэв.
- Геологи, геофизикийн тэнхимийн профессор Ц.Баатарчулуунд бүтээлийн чөлөө олгохоор шийдвэрлэв.
- Багш, ажилтны шагналын асуудлыг салбараас ирсэн жагсаалтын дагуу, шагнал хоорондын хугацааг нягталж, эцсийн байдлаар ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.


