ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн ахлах багш Б.Мижиддоржийн ШУС-ийн Биологийн тэнхимд шилжин ирэх хүсэлтийн тухай
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцэж БУС-ын Газарзүйн тэнхимийн туслах ажилтнаар ажиллах ажилтныг хэлэлцэх
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцэж БУС-ын Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтнаар ажиллах ажилтныг хэлэлцэх
- Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтан Б.Баянжаргалын хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгах тухай
- Антропологи-Археологийн тэнхимд доктор Ч.Амартүвшин, Ц.Төрбат нарыг урилгаар дэд профессорын албан тушаалд тус тус ажиллуулах тухай
- Д.Бум-Очирыг 2021-2022 оны хичээлийн жилд Антропологи-Археологийн тэнхимд 12 кредит ачааллаар гэрээт профессороор ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн ахлах багш Б.Мижиддоржийг ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимд ахлах багшийн албан тушаалд шилжин ирэх асуудлыг шийдвэрлэв.
- М.Номинцэцэгийг Геологи геофизикийн тэнхимд, Б.Хишигдоржийг Газарзүйн тэнхимийн туслах ажилтнаар туршилтын 6 сарын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэв.
- Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтан Б.Баянжаргалын хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгахаар шийдвэрлэв.
- Антропологи-Археологийн тэнхимд доктор Ч.Амартүвшинийг дэд профессор, доктор Ц.Төрбатыг дэд профессорын албан тушаалд тус тус урилгаар ажиллуулахаар холбогдох материалыг Захиргаа, хүний нөөцийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Доктор Д.Бум-Очирыг 2021-2022 оны хичээлийн жилд Антропологи-Археологийн тэнхимд гэрээт профессороор ажиллуулахаар шийдвэрлэв.


