ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн багш нарын асуудал
- Туршилтын хугацаанд ажилласан багш нарын тайлан хэлэлцүүлэх тухай
- Багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Багш нарт цалинтай, цалингүй чөлөө олгох тухай
- Багшийг ажлаас чөлөөлөх тухай
- Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, тэнхимийн эрхлэгч томилон ажиллуулах тухай
- Гэрээт болон зочин багшаар ажиллуулах тухай
- Багш, ажилтнуудын аттестатчиллын ажлын хэсэг байгуулах тухай
- МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох ажлын хэсэг байгуулах
- Химийн тэнхимд 1 лаборантын орон тоо зарлуулах тухай
- Тэнхимийн багш нарын намрын улиралд гүйцэтгэх А цагийн хуваарилалтыг гаргаж танилцуулах, тэнхимд тулгамдаж буй асуудал
Хурлын шийдвэр:
- С.Энхчимэгийг Ази судлалын тэнхимд дадлагажигч багшаар, М.Жавхлан Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимд ахлах багшаар, Д.Золбоог Утга зохиол, урлаг судлалын тэнхимд дадлагажигч багшаар, Ш.Лхамсүрэнг Гадаад хэлний төвд багшийн зэрэглэлд ажиллуулах саналыг ЗХНГ-хүргүүлэхээр шийдвэрлэв.
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Түүхийн тэнхимийн дэд профессор Б.Батсүрэн, Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Б.Энхмаа, Физикийн тэнхимийн ахлах багш Б.Төгөлдөр нарыг жинхлэн ажиллуулах, Математикийн тэнхимийн дадлагажигч багш Г.Батзаяаг ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан Биологийн тэнхимийн ахлах багш Ш.Анармааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс , Физикийн тэнхимийн дэд профессор П.Мөнхбаатарыг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- БНСУ-ын Инчёны үндэсний ИС-д хамтарсан судалгаа хийлгэх ажлаар Биологийн тэнхимийн профессор Б.Баяртогтоход 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15 хүртэл 3 сарын хугацаатай цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв.
- Химийн тэнхимийн багш Ш.Сайнбилэгтэд 2021 оны 08 дугаар сарын 26-аас 2022 оны 08 дугаар сарын 26 хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгохоор шийдвэрлэв.
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Гэрэлт-ирээдүй эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ээс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв. /БС захирлын тушаалаар/
- Бонын их сургуульд зочин багшаар ажиллаж буй Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Т.Эрдэнэ-Очирын чөлөөний хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ээс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэв.
- Японы Осака ИС-докторантурт суралцах болсон тул Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Оюундэлгэрд 2021 оны 09 дүгээр сарын 01-ээс 4 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэв.
- Англи улс дахь Кембрижийн Их сургуульд докторын сургалтдаа үргэлжлүүлэн суралцах болсон тул Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Ш.Туяад 2021 оны 09 дүгээр сарын 01-ээс 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэв.
- Өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Д.Нямдоржийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч С.Даваасүрэнг тэнхимийн эрхлэгчийн үүрэг ажлаас чөлөөлж, олон санал авсан дэд профессор Б.Соёлмаа, Ч.Нарантуяа нарын нэрийг МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.
- Өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Антропологи-Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очирыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, дэд профессор У.Эрдэнэбатыг тус тэнхимийн эрхлэгчээр томилуулах саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Ж.Даваасамбууг Физикийн тэнхимд гэрээт профессороор, Do Sung Kyoung Ази судлалын тэнхимд зочин багшаар, Д.Нямдоржийг Утга зохиол, урлаг судлалын тэнхимд 50% гэрээт дэд профессороор, Д.Бум-Очирыг Антропологи, археологийн тэнхимд гэрээт профессороор ажиллуулахаар шийдвэрлэв.
- Химийн тэнхимийн саналыг үндэслэн 1 лаборантын орон тоо зарлуулахаар шийдвэрлэв.


