ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Тэнхимийн эрхлэгчид чөлөө олгох, тэнхимийн эрхлэгчийг томилох тухай
- Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Зочин багшаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Багш, ажилтанд чөлөө олгох тухай
- Багш, ажилтныг ажлаас чөлөөлөх тухай
Хурлын шийдвэр:
- Их Британи Америк судлалын тэнхимийн эрхлэгч М.Даариймаад 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох, тус тэнхимийн эрхлэгчээр дэд профессор Р.Батсүрэнг томилуулах саналыг МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.
- Их Британи Америк судлалын тэнхимийн багш Г.Сайнбаярыг 2021.09.01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд ажиллуулахаар шийдвэрлэв.
- Их Британи Америк судлалын тэнхимийн багш М.Чаминцэцэгийг 2021.09.01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн 2021-2022 оны хичээлийн жилд Себестиан Сотрей /франц хэл/, Ейлем Инаничи /герман хэл/ нарыг зочин багшаар тус тус ажиллуулахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр ХУС-ын компьютерын лаборант Д.Отгонсүрэнг 2021.08.31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлж, орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
- ХУС-ын үйлчлэгч Д.Наранжаргалд ХДЖ-ийн 7.3.1.4 дэх заалтын дагуу 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн багш Б.Наранчимэгийг ажлаас чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Математикийн тэнхимийн ахлах багш С.Цогзолмааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллах өөрийн хүсэлт, тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Ар гэрийн гачигдлын улмаас Газарзүйн тэнхимийн багш М.Цогтдуламд 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


