ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Газар зүй, Геологи, геофизикийн тэнхимд туслах ажилтны орон тоо зарлуулах тухай
- Сургалтын тоног төхөөрөмж худалдан авах тухай
Хурлын шийдвэр:
- 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авахаар тэнхимүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн:
Нийгмийн ухааны салбар
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхим- 4 /боловсрол судлал-2, сэтгэл судлал-2/
Хүмүүнлэгийн ухааны салбар
- Европ судлалын тэнхим-1 багш /франц хэлний/
- Ази судлалын тэнхим-1 багш /солонгос хэлний/
- Утга зохиол, урлаг судлалын тэнхим-2 /урлаг судлал-1, утга зохиол судлал-1/
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим-1 багш
- Гадаад хэл сургалтын төв -1 багш авахаар холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж хурлын шийдвэр, холбогдох материалыг ХНМС-д оруулах, ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Холбогдох тэнхимийн саналыг үндэслэн Газарзүйн тэнхимд туслах ажилтны 1 орон тоо, Геологи,геофизикийн тэнхимд туслах ажилтны 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
- Багш, Сургалтын албаны хэрэгцээнд компьютер, дэлгэцийг Enzo ХХК-с хувилагч, принтерийг Санко ХХК-с худалдан авахаар шийдвэрлэв.


