ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн
хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
1. Хүмүүнлэгийн ухааны салбарт компьютерын лаборант авч ажиллуулах тухай
2. Газарзүйн тэнхимийн багш Ч.Наранцэцэгийн хөдөлмөрийн гэрээний хугацааг нэг жилээр сунгах тухай
3. Физикийн тэнхимийн лаборант Т.Бэгзсүрэнгийн багшаар ажиллах өргөдлийн тухай
4. Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргихын ажлын тайлангаа хэлэлцүүлсэн тухай
5. Физикийн тэнхимийн ахлах багш А.Дулмаагийн чөлөөний хугацааг сунгах тухай
6. 2021-2022 оны хичээлийн жилд Физикийн тэнхимд Р.Галбадрахтай контракт байгуулан ажиллуулах тухай
7. МХХШТ-ийн ахлах багш Г.Ариунжаргалын цалингүй чөлөө авах хүсэлт
Хурлын шийдвэр
1. О.Амарсанааг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Хүмүүнлэгийн ухааны салбарын компьютерын лабораторийн лаборантын орон тоон дээр ажиллуулахаар шийдвэрлэв.
2. Газарзүйн тэнхимийн багш Ч.Наранцэцэгийн хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаагаар нөхцөлтэй гэрээ байгуулан сунгахаар шийдвэрлэв.
3. Тайлангаа хэлэлцүүлж багш нарын олонхын саналаар дэмжигдсэн тул Д.Улам-Оргихыг Физикийн тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
4. Физикийн тэнхимийн ахлах багш А.Дулмаагийн чөлөөний хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин сунгахгүй нөхцөлтэйгөөр 1 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.
5. Р.Галбадрахыг 2021-2022 оны хичээлийн жилд Физикийн тэнхимд контракт байгуулан ажиллуулахаар шийдвэрлэв.
6. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Г.Ариунжаргалд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэв.