ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
1. Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш Х.Сайнсанааг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
2. Химийн тэнхимийн эрхлэгч Н.Амгаланг өөрийнх нь хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөх, тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
3. Лазерын судалгааны төвийн лабораторийн судалгааны санхүүжилт хүсэх тухай
/1 сая төгрөг/
4. Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Гэрэлт-ирээдүй эрүүл мэндийн шалтгаанаар 2021.10.01-2021.12.31 дуустал цалингүй чөлөө авах тухай
5. С.Мөнхбатыг 2021-2022 оны хичээлийн жилд Улс төр судлалын тэнхимд 12 кредитийн ачаалалтай гэрээт профессороор ажиллуулах тухай
6. Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа нарын ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл
7. Ж.Бат-Ирээдүйд холбогдох шүүхийн шийдвэр, өргөдлийн тухай
8. Багш, ажилтны мөнгөн урамшууллын материал ирүүлэх тухай
Хурлын шийдвэр
1. МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 7.3 дахь заалт, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн саналыг үндэслэн дадлагажигч багш Х.Сайнсанааг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс багшийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
2. Өөрийнх нь хүсэлтээр Химийн тэнхимийн эрхлэгч Н.Амгаланг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, олон санал авсан профессор Б.Энхсаруул, профессор Ш.Наранмандах нарын нэгийг тэнхимийн эрхлэгчээр томилуулах асуудлыг МУИС-ийн захиралд уламжлахаар шийдвэрлэв.
3. Лазерын судалгааны төвийн лабораторийн судалгааны санхүүжилт 1 сая төгрөгийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар холбогдох зардлаас олгохоор шийдвэрлэв /БС-ын захирлын тушаалаар/.
4. Эрүүл мэндийн шалтгаанаар Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Гэрэлт-ирээдүйд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингүй чөлөө олгож, НДШ-төлөлтийг хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
5. С.Мөнхбатыг 2021-2022 оны хичээлийн жилд Улс төр судлалын тэнхимд 12 кредитийн цагийн ачаалалтай гэрээт профессороор ажиллуулахаар шийдвэрлэв.
6. Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа нарын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн авч захиргааны зөвлөлийн 21 гишүүний олонх буюу 17 хүний саналаар дэмжигдэж /түдгэлзсэн-1, татгалзсан -3/ МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.