ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын товч мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Б.Алтангэрэлийн хүсэлтийг харгалзан үзээд Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд багшийн орон тоон дээр урилгаар авч ажиллуулах тухай
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Б.Номин-Эрдэнийг Химийн тэнхимд лаборантаар ажиллуулах тухай
- Өндөр насны тэтгэвэрт гарсан багш М.Нарантуяатай холбоотой зарим багш, оюутны гомдлыг хэлэлцсэн тухай
- Европ судлалын тэнхимийн багш Д.Энхтуул эрүүл мэндийн шалтгаанаар 2021.09.23-ны өдрөөс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- Физикийн тэнхимийн багш, дэд профессор Т.Төртогтох Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод 2021.10.25-29-нд зохион байгуулагдах “72th International Astronautical Congress” сэдэвт олон улсын хуралд оролцоход шаардлагатай нислэгийн зардлын санхүүжилт хүсэх тухай
Хурлын шийдвэр
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд доктор Б.Алтангэрэлийг дэд профессорын албан тушаалд урилгаар ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Химийн тэнхимд Б.Номин-Эрдэнийг лаборантаар ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Дэд профессор М.Нарантуяагийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд зөвлөхөөр ажиллах хүсэлтийг захиргааны зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэв.
- Эрүүл мэндийн шалтгаанаар Европ судлалын тэнхимийн багш Д.Энхтуулд 1 сарын цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв
- Физикийн тэнхимийн багш Т.Төртогтохын Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод 2021.10.25-29-нд зохион байгуулагдах “72th International Astronautical Congress” сэдэвт олон улсын хуралд оролцох нислэгийн тийзийн зардлын 50%-ийг ШУС-аас, үлдсэн зардлыг Физикийн тэнхимээс гаргуулахаар шийдвэрлэв.


