ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлын товч мэдээлэл
Хэлэлцсэн асуудал: МУИС-ийн шагнал урамшууллын нийтлэг журмын дагуу “Оны шилдэг багш”, “Оны шилдэг судлаач багш”, “Оны шилдэг залуу багш” номинацид нэр дэвшигчийн материалд сонгон шалгаруулалтын болзол хангасан багшийн материал хүргүүлэх тухай
Хурлын шийдвэр
- Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай нь МУИС-ийн шагнал, урамшууллын нийтлэг журмын заалтыг бүрэн хангаж байгаа тул нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн шилдэг залуу багшид,
- БУС-ын Физикийн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Ванчинхүүг байгалийн ухааны чиглэлийн шилдэг багшид,
- WoS бүртгэлтэй JCR-IF импакт фактортай болон Скопуст бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоонд үндэслэн Биологийн тэнхимийн профессор Б.Оюунцэцэгийг байгалийн ухааны чиглэлээр шилдэг судлаач багшид,
- НУС-ын Археологи, антропологийн тэнхимийн профессор У.Эрдэнэбатыг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр шилдэг судлаач багшид нэрийг дэвшүүлж холбогдох материалыг МУИС-ийн төв комисст уламжлахаар шийдвэрлэв.