ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хурлын товч мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Улс төр судлалын тэнхимийн туслах ажилтан Г.Баярчимэгийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
- Эдийн засгийн тэнхимд компьютерын лабораторийн лаборант авах тухай /үндсэн орон тоон дээр/
- Физикийн тэнхимийн лаборант М.Анандын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
- 2021-2022 оны хичээлийн жилийн салбар, тэнхимийн үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах
- ШУС-ийн харьяа судалгааны төвийн үйл ажиллагаа, тайланг танилцуулах
Хурлын шийдвэр
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхимийн туслах ажилтан Г.Баярчимэг, Физикийн тэнхимийн лаборант М.Ананд нарыг жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Эдийн засгийн тэнхимийн саналыг үндэслэн компьютерын лабораторийн лаборантын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
- 2021-2022 оны хичээлийн жилийн салбар, тэнхимийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Франц хэлтэн орнуудын инновац, хамтын ажиллагааны төвийн нэр өөрчлөгдсөн, Өвөр зайсан дахь сургалт судалгааны төвийн санхүүгийн тайланг дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.


