ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Түүхийн тэнхимийн багш Д.Дашдулам, О.Оюунжаргал, Б.Батсүрэн нарын өргөдөл, арга хэмжээ авах тухай
- Эдийн засгийн тэнхимийн дадлагажигч багш З.Баасандоржийг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Геологи, геофизикийн тэнхимийн лаборант Э.Насанжаргал ар гэрийн гачигдлын улмаас өөрийн хүсэлтээр 2021.10.18-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Бусад цаг үеийн асуудлууд
Хурлын шийдвэр:
- ШУС-ийн захирлын эрхийн хүрээнд Түүхийн тэнхимийн багш Б.Батсүрэнгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн зөрчил гаргасан Түүхийн тэнхимийн дэд профессор Д.Дашдулам, О.Оюунжаргал нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахаар шийдвэрлэв.
- МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 7.3 дахь заалт, Эдийн засгийн тэнхимийн саналыг үндэслэн дадлагажигч багш З.Баасандоржийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс багшийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Геологи, геофизикийн тэнхимийн лаборант Э.Насанжаргалыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэв.


