ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
ШУС-ийн Хөтөлбөрт холбогдох тулгамдсан асуудлууд
- 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн мэдээлэл
- Франц хэлтэн орнуудын инновац, хамтын ажиллагааны төвийн нэр, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх тухай
- Биологийн тэнхимийн лаборант М.Гэрэлт-Одын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
- 2021-2022 оны ажлын төлөвлөгөөний нэгтгэл, Ажилтнуудын аттестатчиллын дүнг танилцуулах /БУС, НУС,ХУС/
- ХУС-ын хувцас харагч Г.Эрдэнэбаяр эрүүл мэндийн шалтгаанаар 1 жил цалингүй чөлөө авах, буцалтгүй тусламж хүсэх тухай
- МУИС-аас зарим музейд олдвор шилжүүлэх эсэх тухай / “Чингис хаан”, Монголын Үндэсний Музей/
- Бусад цаг үеийн асуудлууд
Хурлын шийдвэр:
- Биологийн тэнхимийн саналыг үндэслэн туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн лаборант М.Гэрэлт-Одыг жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлт, эрүүл мэндийн шалтгааны улмаас хувцас харагч Г.Эрдэнэбаярт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийн төлөлтийг хувь хүнд өөрт нь хариуцуулах, 1 удаагийн буцалтгүй тусламжийг ХУС-аас олгохоор шийдвэрлэв.


