ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш Т.Есүхэйн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
- Эдийн засгийн тэнхимийн багш С.Амартүвшин гэр бүлийн шалтгааны улмаас 2021.11.01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авах тухай
- Европ судлалын тэнхимийн багш Д.Энхтуул эрүүл мэндийн шалтгаанаар 2021.10.23-2022.08.26-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авах тухай
Хурлын шийдвэр:
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 5.9 дэх заалт, тэнхимийн багш нарын саналыг үндэслэн Улс төр судлал тэнхимийн дадлагажигч багш Т.Есүхэйг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Тэнхимийн саналыг үндэслэн Эдийн засгийн тэнхимийн багш С.Амартүвшинд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүн /С.Амартүвшин/-д өөрт нь хариуцуулахаар шийдвэрлэв.
- Эрүүл мэндийн шалтгаанаар Европ судлалын тэнхимийн багш Д.Энхтуулд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01 хүртэл цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүн /Д.Энхтуул/-д өөрт нь хариуцуулахаар шийдвэрлэв.


